
ӨМӨЗО-ы мэдээллийн албанаас 04-р сарын 20-ны өглөө ӨМӨЗО-ы 2022 оны эхний улирлын эдийн засгийн үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хурлын мэдээлснээр, бүс нутгийн ДНБ-ий нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн дүнгээс үзвэл, 2022 оны эхний улиралд ӨМӨЗО-ы ДНБ 507.84 тэрбум юань болж, зэрэгцүүлэх үнээр өнгөрсөн оны мөн үеэс 5.8 хувиар нэмэгджээ. Төрөл бүрийн салбарыг авч үзвэл, үндсэн аж үйлдвэрийн нэмүү өртөг 16.85 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.3 хувиар өсч, хоёрдогч аж үйлдвэрийн нэмэгдэл өртөг 251.46 тэрбум юань болж, 7.9 хувиар нэмэгдсэн байна. Гуравдагч аж үйлдвэрийн нийт хэмжээ 239.53 тэрбум юань болж, 4.1 хувиар өссөн юм.
Газар тариалангийн үйлдвэрлэл тогтвортой, эмх цэгцтэй, мал аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой, сайжирч байна. Эхний улиралд ӨМӨЗО-ы хөдөө аж ахуй, ой, мал аж ахуй, загас агнуурын үйлдвэрлэлийн нийт хэмжээ 30.84 тэрбум юаньд хүрч, харьцуулсан үнээр тооцвол өнгөрсөн оны мөн үеэс 9.0 хувиар өссөн байна. Бүс орны хэмжээнд хаврын тариалалтын ажлыг сайн хийж, газар тариалангийн материалын үнэ тогтвортой, баталгаатай ханган, хаврын хагалгааны бэлтгэл ажлыг цэгцтэй ахиулсан байна. Эхний улиралд ӨМӨЗО-д 5.643 сая гахай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.8 хувиар өсч, үхэр 8.054 сая толгой байгаа нь 7.8 хувиар өссөн мөртөө тэр дундаа саалийн үнээ 1.557 сая толгой байж, 14.6 хувиар өссөн юм. Хонь 67.067 сая толгой байгаа нь 0.1 хувиар өссөн байна. Үйлдвэрлэлийн хувьд мах, жигүүртэн, өндөг, сүүний үйлдвэрлэл өсч, гахай, үхэр, хонь, жигүүртний үйлдвэрлэл 392 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өссөн юм. Жигүүртний өндөгний гарц 113 мянган тонн болж, 1.8 хувиар нэмэгдэж, сүүний гарц 1.374 сая тонн болж, 15.0 хувиар өссөн байна.
Аж үйлдвэрийн үйлдвэрлэл хурдацтай хөгжиж, компанийн үр ашиг мэдэгдэхүйц дээшилсэн. Эхний улиралд ӨМӨЗО-ы тогтоосон хэмжээнээс давсан үйлдвэрүүдийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өссөн байна. Гурван ангиллаар авч үзвэл, уул уурхайн салбарын нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 7.0 хувиар өсч, боловсруулах аж үйлдвэрийн салбарынх 10.3 хувиар өссөн мөртөө цахилгаан, дулаан, хий, усны үйлдвэрлэл, хангамжийн салбар 1.5 хувиар өссөн байна. Эдийн засгийн төрлөөр нь авч үзвэл төрийн мэдлийн аж ахуйн нэгжийн нэмэгдсэн өртөг өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өсч, хувьцаат аж ахуйн нэгжийнх 7.0 хувиар өссөн байж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийнх 9.8 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн 38 гол салбараас 28 нь өсөлтөд хүрч, өсөлтийн талаас үзвэл 73.7 хувьд хүрсэн юм. Тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.9 хувиар өсч, өндөр технологийн салбар 25.5 хувиар өссөн бүс орны тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн нэмүү өртгийн өсөлтийн хурдаас хурдан байна. Бүтээгдэхүүний хувьд шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл хурдацтай нэмэгдэж, нэг талст цахиурын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 23.9 хувиар нэмэгдэж, газрын ховор соронзон материал 20.8 хувиар өсч, салхин сэнс 17.0 хувиар өссөн байна. Аж ахуйн нэгжийн ашиг өссөөр байна. 01-р сараас 02-р сар хүртэл ӨМӨЗО-ы аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлого 424.71 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 31.5 хувиар нэмэгдэж, нийт ашиг 64.9 тэрбум юаньд хүрч, 64.4 хувиар нэмэгдсэн юм.
Үйлчилгээний салбар тогтвортой хөгжиж, гол салбарууд түүнийг жолоодоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Эхний улиралд ӨМӨЗО-ы үйлчилгээний салбар тогтвортой сэргэсэн байна. Үүний дотор бөөний худалдааны салбарын нэмэгдсэн өртөг өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар өсч, тээвэр, агуулах, шуудангийн салбарын нэмэгдсэн өртөг 5.6 хувиар өсч, санхүүгийн салбарын нэмэгдсэн өртөг 3.5 хувиар өссөн байж, үл хөдлөх хөрөнгийн салбарын нэмүү өртөг 3.4 хувиар өссөн байна. 01-р сараас 02-р сар хүртэл тус бүс нутагт тогтоосон хэмжээнээс дээш үйлчилгээний салбарын үйл ажиллагааны орлого өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өссөн байна. Салбарын 10 төрлөөс долоон төрлийн үйл ажиллагааны орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад тус тус өссөн юм. Үүний дотор бизнесийн үйлчилгээний салбарын үйл ажиллагааны орлого өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар нэмэгдэж, мэдээлэл дамжуулах, программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбарын үйл ажиллагааны орлого 7.2 хувиар өсч, интернет болон холбогдох үйлчилгээ эрчимтэй хөгжиж байна.
Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт сайн өсч, бүтцийг улам оновчтой болгосон. Эхний улиралд ӨМӨЗО-ы үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт (тариаланчдыг оролцуулалгүйгээр) өнгөрсөн оны мөн үеийнхээс 59.6 хувиар өссөн байна. Төрөл бүрийн салбараар авч үзвэл, дэд бүтцийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 96.7 хувиар өсч, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт 49.3 хувиар өссөн байж, үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт 20.1 хувиар тус тус өссөн байна. Бүх орны арилжааны орон сууцны борлуулалтын хэмжээ 2.768 сая квадрат метр талбайтай болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.3 хувиар нэмэгдэж, худалдааны зориулалттай орон сууцны борлуулалт 16.76 тэрбум юань болж, 7.8 хувиар өссөн байна. Төрөл бүрийн салбарыг авч үзвэл үндсэн аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 93.8 хувиар өсч, хоёрдогч үйлдвэрийн хөрөнгө оруулалт 61.9 хувиар өссөн байж, гуравдагч үйлдвэрийн хөрөнгө оруулалт 53.5 хувиар өссөн байна. Хувийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 59.5 хувиар өсч, 61.2 хувийг эзэлж байна. Өндөр технологийн үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 1.0 дахин нэмэгдэж, үүнээс өндөр технологийн үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалт 91.5 хувиар өсч, өндөр технологийн үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалт 1.1 дахин нэмэгдсэн, аж үйлдвэрийн технологийн өөрчлөлтөд оруулсан хөрөнгө оруулалт 28.9 хувиар өссөн байна. Нийгмийн салбарын хөрөнгө оруулалт 12.5 хувиар өсч, үүнээс боловсролын салбарын хөрөнгө оруулалт 30.8 хувиар өссөн байж, соёл, спорт, үзвэр үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалт 1.2 дахин өссөн байна.
Зах зээлийн хэрэглээний сэргэлтийн эрч удааширч, оршин суугчдын наад захын хэрэглээний хангамж хүчтэй байна. Эхний улиралд ӨМӨЗО-ы өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 118.62 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 хувиар өссөн байна. Аж ахуйн нэгжийн байршлаар авч үзвэл хотын өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа 1.8 хувиар өсч, хөдөөгийн өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа 1.6 хувиар өссөн байна. Хэрэглээний төрлөөр нь авч үзвэл жижиглэнгийн худалдаа 3.0 хувиар өссөн бол нийтийн хоолны орлого 8.0 хувиар буурсан байна. Нийлүүлэлтийн баталгааг хангах, үнийг тогтворжуулах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлснээр бүс орны хэмжээнд амьжиргааны гол нэрийн барааны хэрэглээ сайн өсч байна. Эхний улиралд бүх орны тогтоосон хэмжээнээс дээш нэгжийн үр тариа, тос, хүнсний бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 26.5 хувиар өсч, өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн 2.6 хувиар өссөн байж, Хятад болон барууны эм тариа 9.2 хувиар өссөн байна.
Хэрэглээний үнэ тогтвортой өсч, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчдийн үнэ нэмэгдсээр байв. Эхний улиралд ӨМӨЗО-ы иргэдийн хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 0.9 хувиар өсч, хотынх 1.0 хувиар өссөн байж, хөдөөгийнх 0.7 хувиар өссөн байна. Ангилалаар нь авч үзвэл тээвэр, холбооны үнэ 5.9 хувиар өсч, боловсрол, соёл, үзвэр үйлчилгээний үнэ 2.0 хувиар өссөн байж, орон сууцны үнэ 1.4 хувиар өсч, бусад хангамж, үйлчилгээний үнэ 0.9 хувиар өссөн байна. Мөн эмнэлгийн үнэ 0.3 хувиар өсч, хувцасны үнэ 0.2 хувиар өссөн байж, хүнсний бүтээгдэхүүн, тамхи архины үнэ өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар буурсан мөртөө өдөр тутмын үнэ хэрэгцээ, үйлчилгээний хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил байна. Эхний улиралд бүх орны аж үйлдвэрийн салбарынхны үйлдвэрийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 28.6 хувиар нэмэгдэж, аж үйлдвэрийн салбарынхны худалдан авах үнэ 28.0 хувиар өссөн байна.
Оршин суугчдын орлого тогтмол нэмэгдэж, хот, хөдөөгийн оршин суугчдын орлогын ялгаа улам бүр багассан. Эхний улиралд ӨМӨЗО-ы оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 9622 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.9 хувиар өссөн байна. Хотын байнгын оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 12 мянга 128 юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.1 хувиар өсчээ. Хөдөө тосгон болон малжих орны нэг хүнд ногдох орлого 5766 юань болж, 6.7 хувиар нэмэгдсэн байна. Орлогын эх үүсвэрийн хувьд нийт оршин суугчдын нэг хүнд ногдох цалингийн орлого өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар нэмэгдэж, үйл ажиллагааны цэвэр орлого 5.3 хувиар өсч, хөрөнгийн цэвэр орлого 5.1 хувиар өссөн байж, шилжүүлгийн цэвэр орлого 6.3 хувиар өссөн байна. Хот, хөдөөгийн иргэдийн орлогын харьцаа 2.10 болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.04-өөр буурсан байна.
