Ван И:
- Одоогийн байдлаар Афганистан дахь энх тайван, эвлэрлийн үйл явц чухал үе шатанд орж, Афганистаны асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд түүхэн ховор боломж тохиож байна. Шинэ нөхцөл байдалд олон улсын хамтын нийгэмлэг Афганистаныг энх тайван болгох, хөгжлийг ахиулах, зөвшилцөлд хүрэх зэрэг тал дээр илүү чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж онцоллоо.
Ван И мөн гурван санал дэвшүүлсэн байна. Тодруулбал, нэгдүгээрт Афганистан дахь энхийн хэлэлцээр, эвлэрлийн төлөв байдлыг хамгаалах. Хоёрдугаарт, Афганистаны сэргээн босголт, хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлэх. Гуравдугаарт, Афганистантай холбоотой терроризмын эсрэг хамтын ажиллагааны ерөнхий чиглэлийг баримтлах ёстой гэсэн гурван санал дэвшүүлсэн байна..
