Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны энэ сарын 13-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо зэрэг холбогдох салбарууд хөрөнгө оруулалтын төслийн батлан зөвшөөрөх явцыг хялбарчилж байгаа байдлын талаар танилцууллаа.
Сүүлийн үед төрийн зөвлөл байнгын хуралдаанаараа хөрөнгө оруулалтын төслийн батлан зөвшөөрөх явцыг дүрэмжүүлэх талаар судлан байршууллаа. Хөрөнгө оруулалтын төслийг батлан зөвшөөрүүлэх явц хэтэрхий төвөгтэй байгаа зэрэг асуудалд чиглүүлэн хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо холбогдох салбаруудтай хамт батлан зөвшөөрөх явцыг хялбарчлах төсөл дэвшүүллээ. Уг төсөлд төслийн барилгын ажил эхлэхээс өмнөх батлан зөвшөөрлийг 65 байснаас нь 42 болгон багасгалаа. Үүнд, төлөвлөгөө зөвшөөрөл, хот тохижилт зэрэг 24 зөвшөөрлийг нэгтгээд 8 болгож, экологи хамгаалах зэрэг талын батлан зөвшөөрлийг хэвээр үлдээсэн байна.
