solongonews
”НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенц”-ийн XIII чуулганы хурал маргааш эхэлнэ
2017-09-05 22:15
”НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенц”-ийн XIII чуулганы хурал маргааш нээлтээ хийнэ.

”НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенц”-ийн XIII чуулганы хурлын нээлтийн ёслол маргааш буюу 9 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс өмнө 10:00 цагт Ордос хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийнэ.
”НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенц”-ийн чуулганы хурлыг 1997 оноос эхлэн зохион байгуулсан бол Хятад улс анх удаагаа зохион байгуулж байгаа юм. Тус хурлыг Өвөр Монголын Ордос хотод зохион байгуулахаар болсон гол шалтгаан нь Ордос хот олон жилийн турш цөлжилтийн эсрэг тэмцэхдээ экологи, иргэдийн амьдрал болон эдийн засгийн үр өгөөжийг зэрэг хүртэх арга замыг бий болгосонд оршино.

9 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар хурлын бэлтгэл ажил бүрэн дууссан байна.

Зохиогч: Бэлтгэсэн: Ё.Хишигбаяр
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл