Одоогийн байдлаар Хятадын Бээжин хот дахь “Универсал студи” парк үндсэндээ баригдаж дууссан бөгөөд паркийн янз бүрийн бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна.
Универсал студи ашиглалтад орсны дараа жуулчдын жилийн дундаж тоо хэдэн арван саяд хүрэх магадлалтай бөгөөд Бээжин хот нь мөн дэлхийн Универсал студитэй дэлхийн тав дахь хот болно. Хятадын иргэдийн хувьд ирээдүйд “Универсал студи”-ээр аялахад гадаадад гарах шаардлагагүй болсон байна.

Бээжин хотын “Универсал студи”-д Kung Fu Panda Land of Awesomeness, Transformers Metrobase, Minion Land, The Wizarding World Harry Potter, Jurassic World Isla Nublar, Hollywood, Water World зэрэг сэдэвчилсэн долоон үзэсгэлэнгийн бүсүүд байдаг. Үүнд Kung Fu Panda Land of Awesomeness бүс нь анх удаа “Kung Fu Panda” киноны гол сэдэвт үзэмжийн бүс бөгөөд мөн ч хятад соёлын элемент гүн агуулагдсан бүс мөн.
Одоогийн байдлаар олон жүжигчдийг хамарсан 9000 гаруй ажилтан “Уверсал студи”-ийн нээлтийн ёслолын арга хэмжээний бэлтгэл ажлыг эрчимтэй хийж байгаа юм.

Бээжин хотын “Универсал студи” асар том эдийн засгийн нөлөө үзүүлэхийг судалгаагаар нотлогдсон бөгөөд албан ёсоор ашиглалтад орсны дараа ойролцоо бүс нутгийн хөгжлийг ч авчирч чадна гэжээ.
