"Тариалангийн банк цом"-ын нэрэмжит тав дахь удаагийн "Залуу насыг цогцлоох" сэдэвт Өвөр Монголын залуучуудын шинийг санаачлан бизнес эрхлэх, мэдээ мэдээлэлтэй холбогдуулсан тусгай тэмцээний шагнал гардуулах ёслол энэ сарын 20-нд Хөххотноо болов.
Оролцогчид нийгмийн, оюутнуудын гэсэн хоёр багт хуваагдан энэ сарын 21, 22-ны өдрүүд өрсөлдлөө. Нийгмийн багт Өвөр Монголын Бүрэн шинжилгээ мэргэжлийн ХК, Өвөр Монголын Онон шинжилгээ мэргэжлийн ХК, Өвөр Монголын Шинэ мал аж ахуйн шинжилгээ мэргэжлийн ХК зэрэг аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс бүрдсэн 18 баг оролцов.
Тэмцээнийг Хятадын Коммунист Залуучуудын Эвлэлийн ӨМӨЗО дахь хороо, ӨМӨЗО-ы Эдийн засаг, мэдээ мэдээллийн зөвлөл, ӨМӨЗО-ы Боловсон хүчний нөөц, нийгмийн аюулгүй байдлын товчооноос санаачлан зохион байгуулж, Өвөр Монголын Электрон мэдээ мэдээлэл ажил мэргэжлийн дээд сургууль, Өвөр Монголын Эзэн софт нээн ашиглах ХХК хамтран зохион байгуулсан байна.

