
Дөрөвдүгээр сарын 08-ны 00:00 цагаас Үхань хот Үхань, Хүбэйгээс гарах бүх замын хязгаарлалтыг цуцалж, Үхань хотоос гарах замын 75 цэгийг цуцалж, гадаадтай харилцах замыг эмх цэгцтэй сэргээж эхэллээ.
Өнөөдрийн 00:00 цагт Үханий боомтын хонх дуугарснаар шинэ коронавирусний халдвараас болж 76 хоног битүүмжлэгдсэн Үхань хот том хаалгаа дахин нээсэн байна.
00:00 цаг болохтой зэрэг Бээжин-Хонконг-Макаогийн хурдны замын Үханий төлбөр хураах баруун цэг дээр Хүбэй мужийн зам харилцааны танхимын дарга Зү Ханьчяо Үхань хотоос гарах бүх замын хязгаарлалтыг цуцлах тухай мэдэгдсэнээр Үхань хотоос гарах хурдны 6 зам бүх шугамаараа нээгдсэн байна. Тэрээр хэлэхдээ: - Үханиас гарах хурдны замын хориог цуцалж, гадаадтай харилцах замыг эмх цэгцтэй сэргээнэ гэв.
Дараа нь хотоос гарах замын төв дэх хашлагыг зайлуулсан байна. Үхань хотын Нийгмийг аюулаас хамгаалах товчооны эдийн засгийн нээлттэй бүсийн замын цагдаагийн ангийн дарга Дэн Цүнбө хэлэхдээ: - Үүнээс өмнө энд Конус баррель, майхан болон энгийн үед бидний хязгаарлах арга хэмжээ авахдаа хэрэглэдэг хэсэг дэд бүтэц байсан юм. 07-ны өдөр эдгээрийг авсан гэжээ.

Хотоос гарах машин тэрэг удаа дараагаар төлбөр хураах цэг дээр очиж, зарим нь гадагш гарч ажлаа сэргээхээр яарч байсан бол зарим нь ач зээгээ дагуулан нутаг буцна. Нэгэн зорчигч эмээ хэлэхдээ: - Үнэндээ бид маргааш явахаар төлөвлөж байсан. Харин манай бэр өнөөдөр явахаар болсон. Нутаг буцаж өвөөгөө эргэх гэж байна гэжээ.
Үхань хотоос гарах замын хязгаарлалтыг цуцалснаар зорчигчдын тоо огцом нэмэгдэх болно. Ингэснээр зам харилцааны салбар хангалттай, аюулгүйн урсгал хөдөлгөөний баталгаажуулалт хангах шаардлагатай юм. Хүбэй мужийн хурдны замын яаралтай зохицуулалтын үйлчилгээний төвийн зохицуулагч Е Ми хэлэхдээ: - Нэг долоо хоногийн дотор машины урсгал хөдөлгөөн их хэмжээгээр нэмэгдэж, ердийнхөөсөө 60 орчим хувиар сэргэх төлөвтэй байна гэжээ.
Үүрийн 00:00 цаг 24 минутад Ши Аниас хөдөлсөн K81 ээлжийн галт тэрэг Ү Чаны өртөөнд хүрч, 26 минут зогссоны дараа Гуанжөү руу аялсан байна. Энэ нь Үхань хот замын хязгаарлалтаа цуцалсны дараах Үхань хотоос гарах хамгийн эхний ээлжийн галт тэрэг байсан бол дээр нь 468 зорчигч суусан байлаа.
04-р сарын 08-нд зорчигч тээвэрлэдэг 276 галт тэрэг Үхань хотын өртөөнүүдээс Шанхай, Шэньжэн, Чэндү, Фүжөү, Нань Нин зэрэг газар руу хөдөлж, үүний дотор Үхань хотоос 54 галт тэрэг хөдөлсөн байна.
Ү Чан өртөөний гадна хүмүүс эрүүл мэндийн ногоон кодоо бэлтгэж, тасалбарыг иргэний үнэмлэхийн хамт авч, дотогш нэвтэрч байлаа. Аюулгүйн хяналт шалгалтын газар хэт улаан туяагаар температур хэмжих хэрэгсэл байрлуулсан байв. Хүбэй мужийн зам харилцаа тээвэрлэлтийн танхимын дэд дарга Ван Бэнжю цохон тэмдэглэхдээ: "Үхань хотоос гарах зам нэвтрүүлэгийн битүүмжлэлийг цуцалсан явдал нь халдвараас сэргийлэн хянах арга хэмжээг цуцалсан гэсэн үг биш юм. Бид зам харилцаа тээвэрлэлтийн бүх арга хэлбэрийг өчүүхэн ч завсаргүй холбож, зорчигчдын нааш цааш саадгүй шуурхай зорчихыг баталгаажуулах болно" гэжээ.
"Гадаадаас зөөвөрлөгдөн орохоос сэргийлж, дотоодод дахин дэгдэхээс хамгаалах" шаардлагын дагуу Үхань болон Хүбэй "халдвараас сэргийлэн хянахыг сулруулахгүй байх, "эрүүл мэндийн ногоон код"-той зорчих, зам харилцааг дорвитой баталгаажуулах" зэрэг зарчмын дагуу код уншуулан дотогш нэвтрэх, биеийн халууныг хэмжих, үнэмлэхийн нэрээр тасалбар худалдан авах, тогтмол агаар салхи нэвтрүүлэх, вирусийг бүх талаар туйлбартай устгах зэргийг баримталж, сайтар сэргийлэн хянаж байна.
