Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр Бээжингийн цагаар 2023 оны 10-р сарын 26-ны өдөр сансрын станцын цогцолборт амжилттай нэвтэрснээс хойш "Шэньжөү-17" сансрын нисэгчдийн баг тойрог замд 54 хоног ажиллан амьдарч, зургаан сарын нислэгийн аяллын даалгаварынхаа бараг гуравны нэгийг нь дуусгаж, ойрын хугацаанд буюу боломжтой үедээ бүхээгээс гарах анхны үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.
"Шэньжөү-17" сансрын нисэгчдийн багийнхан сансрын станцад суурьшсанаас хойш "Шэньжөү-16" багийнхантай ээлж халаагаа солих, сансрын станцын платформын засвар үйлчилгээ болон арчилгаа, амьдрал болон эрүүл мэндээ баталгаажуулах, бүхээгээс гадуурх сансрын хувцсыг шалган турших, "Тяньжөү-6" тоног төхөөрөмжийн үзлэг, бүхээгээс гадуурх ажиллагаанд бэлтгэх зэрэг ажлыг гүйцэтгэсэн байна. Мөн тойрог замд Робот гар ажиллуулах сургалт, яаралтай тусламжийн аврах сургуулилт, эмнэлгийн аврах сургуулилт, бүрэн системийн даралтат ослын сургуулилт зэрэг тойрог зам дээрх сургалтын төслүүдийг хэрэгжүүлж, сансрын шинжлэх ухааны олон төрлийн практик (туршилт) ажлуудыг тогтвортой ахиулж байна.
Одоогийн байдлаар "Шэньжөү-17" сансрын нисэгчдийн багийн биеийн байдал сайн байгаа ба сансрын станцын цогцолбор тогтвортой ажиллаж, бүхээгээс гадуурх үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн байна.
