

Ибинь хотоос Үханьд туслах эмчилгээний багийн насаар хамгийн бага эмнэлгийн ажилтан тэрээр энэ оны 01-р сарын 28-наас Үханьд 53 хоног ажилласан.
Энэ оны 01-р сарны 28-нд 23 настай Шюй Чю-Ин хамт олонтойгоо Үхань хотын Улаан Загалмайн эмнэлэгт очив. Энэ эмнэлэг бол өвчтөнийг төвлөрүүлэн эмчлэх эмнэлгийн нэг.
Шюй Чю-Ин:
- Би залуу хүн, дархлаа сайтай. Мөн эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байсан учраас энэ мэргэжлийн сувилагч хүрэлцээгүй байгаа тэргүүн эгнээнд орчих шийдвэр гаргасан.
01-р сарын 31-нд Шюй Чю-Ин анх шөнийн ээлжинд орсон юм. Тэр орой нь надтай нас ойролцоо жирэмсэн эмэгтэй ханиалгаж, халууран халдвар авсан шинж тэмдэгтэй байлаа. Тэрээр өдрийн тэмдэглэлдээ: "Энэ бүсгүй долоон сартай жирэмсэн, халдвар авсан байж болзошгүй гэдгээ мэдэхээр яаж айх юм бол гэж бодлоо. Гэхдээ түүний тайвуухан байсныг хараад өвчтөний өрөө, өвчтөн, вирусээс би бүр айхгүй боллоо" гэж бичжээ.
Шинжилгээний хариу нь халдвар аваагүй дүн гарч, тэр бүсгүй энгийн уушгины хатгалгааны тасагт очсон юм. Явахаасаа өмнө тэрээр Шюй Чю-Инд:
- Та нар ч гэсэн биеэ хичээгээрэй, амар амгалан гэртээ буцахыг тань хүсэн ерөөе. Бид хоёр чин сэтгэлээсээ талархаж байна гэсэн бичээсийг үлдээсэн юм. Тэд ирэх онд Үханьд хүрч сакура цэцэг хамт сонирхохоор тохиролцсон байна.
Үханьд ажилласан 53 хоногт өдөр бүр 10 цагаас дээш ажиллаж, сэтгэл зүйн хувьд маш их ачаалалтай байсан боловч Шюй Чю-Ин тэссээр байв. Нэгэн халдвар авсан 75 настай өвчтөн нэлээд хүнд болж, олон удаа шинжилгээ хийсний дүнд бүр эерэг гарч байлаа. Түүний гэрийнхэн хажууд нь байгаагүй болохоор энэ настан Шюй Чю-Инд,:
- Охинтой минь адилхан гэж хэлж эрч хүч, урам өгч байлаа
Шюй Чю-Ин:
- Өвчтөн ийм бодолтой үедээ биднийг амьд явахын итгэл найдвараа болгож байгаа гэж би бодлоо. Тийм учраас бид тэдэнд илүү их итгэл зориг төрүүлэх ёстой. Ажлын ачаалал ихтэй ядарч байсан ч өвчтөний өмнө эрч хүчээр дүүрэн байх ёстой гэж хэлсэн юм. Шюй Чю-Ины сар орчим сайн асарч сувилсны хүчинд настан эдгэж, эмнэлгээс гарсан байна.
03-р сарын 20-нд Шюй Чю-Ин зэрэг Хүбэйд тусалсан 68 эмнэлгийн ажилтан Үханиас хөдөлж, Сычуйнь руугаа буцсан. Тэрээр 14 хоногийн хөл хориог дуусгаад 04-р сарын 03-нд гэртээ очиход ээж нь хамгийн дуртай хоолыг нь хийгээд гэртээ хүлээж авсан юм.
