solongonews
Өвөр Монгол дахь монгол оюутны ”Урлагийн Их Наадам -2016”
2016-11-29 17:25
Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбооноос ӨМӨЗО-нд суралцагч монгол оюутан, сурагчдын дунд жил бүр уламжлал болон зохиогддог “Оюутны Урлагийн Их Наадам-2016” 11 дүгээр сарын 26-ны өдөр Хөххот Үндэстний Туршилтын Сургуулийн Урлагийн танхимд 11 дэх жилдээ боллоо.

        Оюутан сурагчдын эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг дэлгэрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний хоорондох эв нэгдэл, нөхөрлөлийг нэмэгдүүлэх, авьяас чадварыг нь нээх, өөрийгөө сорьж нээх, уран бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэн, сайн үйлсэд уриалах зорилгоор зохион явуулдаг энэхүү наадам жил ирэх тусам улам өрсөлдөөнтэй болж байна. Энэ оны шилдгийн шилдгээр авьяас чадвар, өвөрмөц сэтгэлгээ, хөдөлмөр зүтгэлээрээ үеийн залуусаа манлайлсан Шилдэг номинацуудад:

Гоцлол дуу: ӨМБИС-ийн “Хөгжлийн тулгуур-Хөх гудамныхан” багийн Г.Баянзул-Үл таних эмэгтэй киноны дуу

Гоцлол бүжиг: ӨМАҮИС-ийн “Арга билиг” багийн Валера-Узбек бүжиг

Язгуур урлаг: ӨМБИС-ийн “Хөгжлийн тулгуур-Хөх гудамныхан” багийн Ц.Мөнгөншагай- Тэс голын магтаал

Уран уншлага: ӨМИС-ийн “Мазаалай” багийн Т.Ануундарь -Тоодой хүүгийн бодол

Хамтлаг дуу: ӨМИС-ийн “Мазаалай” багийн “Аялгуу” хамтлаг-Жамаас

Хамтлаг бүжиг: ӨМБИС-ийн “Хөгжлийн тулгуур-Хөх гудамныхан” багийн “Жороон жороо”

Тэргүүн байранд 147 оноогоор М.Бат-Эрдэнэ ахлагчтай ӨМБИС-ийн “Хөгжлийн тулгуур-Хөх гудамныхан” баг

Дэд байранд 142 оноогоор Л.Жамбалдорж ахлагчтай Хөххот Үндэстний Туршилтын бага сургуулийн “Авьяаслаг зөгий” баг

Гуравдугаар байр-136 оноогоор Х.Жавхлан ахлагчтай ӨМИС-ийн “Мазаалай” баг

Тусгай байранд 134 оноогоор С.Содбаяр ахлагчтай ӨМАҮИС-ийн “Монгол омогшил” баг, 130 оноогоор Б.Уянга ахлагчтай ӨМАҮИС-ийн “Арга билиг” багууд тус тус шалгарлаа.

                                                                                                                  Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл