solongonews
“Хоёр хүүхдийн бодлого” үр ашигтай хэрэгжиж байна
2017-07-27 09:46
“Хоёр хүүхдийн бодлого” хэрэгжээд жил гаруй хугацаа болж байна.

  Хятадын Үндэсний эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооны бүртгэлд харуулснаар 2016 онд Хятад улсад төрсөн хүн ам 17 сая 860 мянгад хүрч байсан бол хоёр хүүхэд төрүүлэх болсноор төрөлтийн хэмжээг ихээр дээшлүүлж, 45 хувиас давжээ. Эдүгээ бодлого тогтвортой хэрэгжихийн зэрэгцээ холбогдох салбарууд иж бүрэн бодлогуудыг эрчтэй дэмжиж, хоёр хүүхэдтэй гэр бүлийн аз жаргалтай байхыг баталж байна.

    2016 оны эцсээр Бээжин хотын Жя овогтон хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Тэрээр ярилцлага өгөх үедээ нэлээд ядарсан шинжтэй байсан ч "зүдэрсэн ч яамай, хүүхэдтэй болно гэж сайхан юм даа" гэж ярьж байлаа. Тэрээр:

- Хоёр хүүхэдтэй болно гэдэг чинь гэр бүлийн том жаргал шүү, хоёр хүүхэд ч бие биедээ хань болно. Хүүхэдтэй болоод баярлаж байхад хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн ядраа зүдрээг туулна биз дээ, ядарч зүдрэх нь зөв хэрэг гэж ярьж байлаа. 

Одоогоор Хятад улсад 60-аас дээш насны хүн ам 200 сая гаруй байж, ерөнхий хүн амын 16.1 хувийг эзлэв. Түүнчлэн төрөлтийн түвшин хэт бага, хүйсийн тэнцвэр алдагдаж, хөдөлмөрийн насны хүн амын тоо буурч байгаа зэрэг асуудал өдөр ирэх тусам ил тод болж байна. Хүн амын тэнцвэртэй хөгжлийг ахиулахын төлөө Хятад улс хүн амын хөгжлийн стратегиэ тасралтгүй зохицуулан боловсронгуй болгож байна. 2013 онд 18-р удаагийн 3-р бүгд хурлаас шийдвэр гаргаж, эхнэр, нөхөр хоёрын нэг нь айлын ганц хүүхэд бол тус гэр бүл хоёр хүүхэд төрүүлж болох бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байна. 2015 онд 18-р удаагийн 5-р бүгд хурлаас тодорхой дурдахдаа, эхнэр, нөхөр хоёулаа айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэд төрүүлж болох бодлогыг бүх талаар хэрэгжүүлнэ гэсэн байна. 2016 оны 1-р сарын 1-нд "Бүх гэр бүл бүгд хоёр хүүхэдтэй болж болох" бодлогыг албан ёсоор хэрэгжүүлэв.

Эрүүл хамгаалал, төлөвлөгөөт төрөлтийн үндэсний хорооны Төлөвлөгөөт төрөлтийг удирдах газрын дарга Ян Вэньжуан:

- 2014 оноос хойш хүүхэд төрөлтийн бодлого зохицуулагдан боловсронгуй болохыг дагалдаад шинээр төрж буй хүн ам мэдэгдэхүйц нэмэгдэв.  Ялангуяа, 2016 онд 17 сая 860 мянгыг давсан нь 2000 оноос хойших хамгийн олон хүүхэд төрсөн он болов. Үүний олонх нь хоёр дахь хүүхдээ төрүүлж байгаа ба энэ нь 45 гаруй хувийг эзлсэн. 2016 онд "Гэр бүл бүгд хоёр хүүхэдтэй болж болох бодлого тэнцвэртэй тогтвортой хэрэгжив. Үндэсний статистикийн газраас нийтэлсэн  түүвэр судалгаанаас үзвэл бүтэн жилд 17 сая 860 мянган хүүхэд төрсөн байна. Эрүүл хамгаалал, төлөвлөгөөт төрөлтийн бүртгэлийн тоо баримтад тэмдэглэснээр, 2016 онд нийтдээ 18 сая 460 мянган хүүхэд эмнэлэгт төрсөн байна. Төрөх насны эмэгтэйчүүдийн ерөнхий тоо 5 орчим саяар буурсан нөхцөлд улам олон хүүхэд төрөх болж, хоёр дахь хүүхдээ төрүүлж буй хэмжээ ихээр дээшилсэн байна гэж ярьлаа.

Эдгээр эцэс эхчүүдийн санаа тавьж байгаа асуудлыг хэрхэн зохицуулах, иж бүрэн арга хэмжээг хэрхэн шуурхай хэрэгжүүлэх нь "Хоёр хүүхэд"-ийн бодлого хэрэгжүүлсний дараах нийгэм нийтийн анхаарал тавьж байгаа асуудал болж байна. Энэ талаар Ян Вэньжуан:

- Өдгөө холбогдох салбарууд авах ёстой иж бүрэн арга хэмжээний талаар идэвхтэй судалж байна гэж хэлсэн юм. 

Нэг талаар иж бүрэн бодлогын системийг хэрхэн тогтоох, эм эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, боловсрол, нийгмийн даатгал, татвар хураамж зэрэг эмэгтэйчүүд, хүүхдийн үйлчилгээний системийн байгуулалтыг эрчимжүүлж, төрөлтийн үнэ төлбөргүй үйлчилгээний дүрмийг боловсронгуй болгож, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний хангамжийг эрчимжүүлэх хэрэгтэй юм. Хүүхдийн цэцэрлэгийн үйлчилгээг идэвхтэй өрнүүлж, сургуулийн насны болон дунд, бага сургуулийн албан журмын боловсролыг жигд хөгжүүлж, холбогдох харгалзааны дүрмийг судалж, хүйсийн эрх тэгш байдлыг ахиулах бодлого арга хэмжээг боловсронгуй болгож, эмэгтэйчүүдийг ажлаар хангагдах, амрах зэрэг хууль ёсны эрх ашгийг боловсронгуй болгож, ажил болон гэр бүлийн харилцааг тэнцвэртэй байлгах хэрэгтэй гэсэн байна. 

БХАТИХ-ын энэ оны ээлжит чуулган дээр сангийн сайд Шяо Же:

- Хоёр хүүхэдтэй айлын татварын дарамтыг хөнгөлөх талаар бодолцож байна гэж хэлсэн юм.

Гэр бүлийн төрөлттэй холбоотой тусгай зардлыг зохих хэмжээгээр хөнгөлөх хэрэгтэй. Жишээлбэл, хоёр хүүхэдтэй айлын боловсролын зардал зэргийг хөнгөлөх талаар бодох хэрэгтэй гэж хэллээ.

Холбогдох мэргэжилтний төсөөлснөөр, эдгээр иж бүрэн бодлого хэрэгжсэнээр 2017 онд хоёр хүүхдийн бодлогын үр дүн улам тодрох болно. Төрөлт цаашид тодорхой хэмжээгээр нэмэгдэх болно. Эдгээр нь гэр бүлийн бүтцийг өөрчилж, хүйсийн тэнцвэрт байдлыг батлах, хүн амын хөгшрөлтийг багасгахад идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно гэсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл