solongonews
Хятадын телевизийн салбарын дээд хэмжээний чуулга уулзалт болов
2019-06-11 10:28
Энэ сарын 10-нд Шанхайн телевизийн XXV наадам нээлтээ хийлээ.

   Тухайн өдөр болсон Хятадын телевизийн аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалт “Гэрэлт 70 жил-Дэлгэцийн шинэ эрин үе” сэдвийн хүрээнд Хятадын телевизийн аж үйлдвэрийн хөгжил, ирээдүйг авч хэлэлцжээ. Шинэ эриний боломжийг ашиглан, 5G зэрэг шинэ технологийг бүрэн ашиглаж, үзэгчдийг илүү баялаг агуулгатай, сайн сайхан бүтээлүүдээр хангах ёстой гэж мэргэжлийн хүмүүс илэрхийлж байлаа.
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн турш Хятадын телевизийн ажил төрөл агуулга, технологи, урлаг, үйлдвэрлэлийн түвшин маш хурдтай хөгжиж ирсэн юм. Ялангуяа, сүүлийн жилүүдэд Хятад улсад Хятадын шилдэг уламжлалт соёлыг өвлөн авсан, цаг үеийн үзэл санаа, ард түмний аз жаргалтай мэдрэмжийг харуулсан, шилдэг телевизийн бүтээлүүд гарч, нэр төр, зах зээлд аль алинд нь амжилт гаргасаар байна.
Хятадын телевизийн салбарын дээд хэмжээний чуулга уулзалт бол энэ оны Шанхайн телевизийн наадмын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Бай-Юйлань телевизийн чуулга уулзалтын анхны форум юм. Аль эртнээс телевизийн аж үйлдвэрээр бэлэг тэмдгээ болгосон Бай-Юйлань телевизийн форумын энэ оны сэдэв эрин үе, үүрэг зорилтыг илүү тодотгож, шинэ эрин үед Хятадын телевизийн салбарын хөгжил дэлхийн олон салбарынхны тус дэмийг нэгтгэхийг хичээсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл