2020 он гэхэд Хятад улс нийт урт нь 1586 километр бүхий төмөр замын тусгай маршрутын 127 чухал төслийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна.
Энэ тусгай маршрутыг байгуулах замаар төмөр замын тээврийн сүлжээг бүрэн бүрдүүлж, ерөнхийлсөн зам тээврийн үр ашгийг нэмэгдүүлэн, эдийн засаг нийгмийн ашгийг дээшлүүлэх зорилготой юм.
Холбогдох байгууллагуудын гаргасан төлөвлөлтийн дагуу 2020 он гэхэд эдгээр төслүүдийг төлөвлөн хэрэгжүүлж, 2025 он гэхэд тэнгис дагуух гол гол гармаар их хэмжээний нөөц барааг жилд 1.5 сая тонн гаруй нэвтрүүлж буй том аж ахуйн нэгж, шинээр байгуулсан ложистик бүсийн 85 хувийг нь төмөр замын тусгай маршрутаар холбох ба Хөх мөрний гол урсгалын гол гол гармыг бүгд хамруулах юм байна.
