Орон нутгийн цагаар 01-р сарын 06-нд Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Конго Улсын Төрийн сайд, Гадаад хэргийн сайд Томбатай хэлэлцээр хийв. Хэлэлцээрийн дараа хоёр улсын засгийн газар "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулах санамж бичигт хоёр тал гарын үсэг зурав.
Ван И: - "Бүс ба зам" нь улс орнуудын хоорондох эдийн засгийн харилцан нөхөх байдлыг сурталчлах, хөгжлийн стратегийг уялдуулах, хөгжлийн хамтарсан хүчийг бүрдүүлэх, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааны чухал санаачилга юм. Одоогийн байдлаар Хятад улс Африкийн 44 оронтой "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Конго улс Африк дахь 45-р хамтын ажиллагааны түнш болохыг хүлээн авч байна. "Бүс ба зам"-ын хамтарсан бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурснаар Хятад, Конго улсууд хамтын хөгжил цэцэглэлтийг тууштай баримталж буй нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаанд илүү хүчтэй түлхэц өгч, харилцаа нь илүү өргөн цар хүрээг нээж өгөх болно.
Ван И: - Конго улсыг ” Бүс ба зам”-ын Африк дахь 45-р түнш болсонд дотно хүлээн авч байна
2021-01-07 10:26
Ван И: - Конго улсыг ”Бүс ба зам”- ын Африк дахь 45-р түнш болсонд дотно хүлээн авч байна.
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх
