solongonews
Гадаад худалдааны тогтвортой, эерэг хандлага үргэлжлэн бэхжиж байна
2023-12-08 17:48
Гадаад худалдааны тогтвортой, эерэг хандлага үргэлжлэн бэхжиж байна.

        10-р сард Хятад улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний худалдааны өсөлтийн хурд өмнөх оны мөн үеийнхээс буурч байснаас 0.9 хувиар өссөн байна. 11-р сард Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын өсөлтийн хурд 1.2 хувьд хүрч, нийт экспортын хэмжээ 3.7 их наяд юаньд хүрсэн хэмээн сэтгүүлчид 07-ны өдөр Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

        Гаалийн статистикийн мэдээгээр энэ оны эхний 11 сарын байдлаар Хятад улсын барааны худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 37 триллион 960 тэрбум 960 сая юань болсон нь өнгөрсөн оны мөн үетэй адил байна. Үүний дотор экспорт 21.6 их наяд юань болж, 0.3 хувиар өссөн бол импорт 16.36 их наяд юань болж, 0.5 хувиар буурч, худалдааны ашиг 5.24 их наяд юань болж, 2.8 хувиар өссөн байна. 11-р сард Хятад улсын экспортын бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ 2.1 их наяд юань болж, 1.7 хувиар өссөн бол импорт 1.6 их наяд юаньд хүрч, 0.6 хувиар өсжээ.

        Тодруулбал энэ оны эхний 11 сарын байдлаар Хятад улсын импорт, экспортын гол онцлог нь дараахь зүйлийг агуулж байна.

        Ерөнхий худалдааны импорт, экспортын хэмжээ өсч, тэдгээрийн эзлэх хувь нэмэгдэв. Эхний 11 сард Хятад улсын нийт худалдааны импорт экспортын хэмжээ 24 тэрбум 580 сая юаньд хүрч, 1.6 хувиар нэмэгдэж, Хятад улсын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 64.8 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 пунктээр илүү байв. Хятад улсын баталгаат логистикийн импорт экспортын хэмжээ 4.99 их наяд юаньд хүрч, 6.6 хувиар өссөн байна. Үүний дотор экспорт 10.3 хувиар өсөж, 1.98 их наяд юаньд хүрсэн бол импорт 3.01 их наяд юань болж, 4.3 хувиар өссөн байна.

        АСЕАН-ы импорт, экспорт нэмэгдэж, ЕХ-ны импорт нэмэгдэв. Эхний 11 сард АСЕАН бол Хятад улсын худалдааны хамгийн том түнш байжээ. Хятад улс болон АСЕАН-ы хоорондын худалдааны нийт хэмжээ 5.8 их наяд юань болж, 0.1 хувиар нэмэгдэж, Хятад улсын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 15.3 хувийг эзэлжээ. Мөн хугацаанд ЕХ нь Хятад улсын худалдааны хоёр дахь том түнш болж, ЕХ-ноос хийсэн импорт 1,81 их наяд юаньд хүрч, 5 хувиар өссөн байна. АНУ Хятад улсын гурав дахь том худалдааны түнш бол Япон Хятад улсын дөрөв дэх том худалдааны түнш юм. Мөн хугацаанд Хятад улсын "Бүс ба зам"-ыг хамтран байгуулж буй орнуудад хийсэн импорт экспортын нийт хэмжээ 17.65 их наяд юань болж, 2.6 хувиар өссөн байна.

        Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн импорт, экспортын өсөлт хадгалагдав. Эхний 11 сард хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн импорт, экспортын хэмжээ 20.240 тэрбум юаньд хүрч, 6,1 хувиар нэмэгдэж, Хятад улсын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 53,3 хувийг эзлэн, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3,1 пунктээр нэмэгдсэн байна. Үүнд: Экспорт 13.62 их наяд юань болж, 5.3 хувиар нэмэгдсэн бол нийт экспортын үнийн дүнгийн 63 хувийг эзэлж, импорт 6.62 их наяд юань болж, 7.6 хувиар нэмэгдэж, нийт импортын үнийн дүнгийн 40.5 хувийг эзлэв.

        Экспортын 60 орчим хувийг механик болон цахилгааны бүтээгдэхүүн эзэлж, гар утас, автомашины экспорт нэмэгдэж байна. Хятад улс эхний 11 сард 12 триллион 660 тэрбум юанийн механик цахилгаан бүтээгдэхүүн экспортолсон нь 2.8 хувиөр нэмэгдэж, нийт экспортын үнийн дүнгийн 58.6 хувийг эзэлжээ. Үүний дотор гар утас 885 тэрбум 250 сая юань болж, 3,3 хувиар өссөн бол автомашиных 652.92 тэрбум юань болж, 79.6 хувиар өссөн байна.

        Түүнчлэн төмрийн хүдэр, түүхий нефть, нүүрс, байгалийн хий, шар буурцаг зэрэг томоохон түүхий эдийн импорт нэмэгдэв. Хятад улс эхний 11 сард 1.078 тэрбум тонн төмрийн хүдэр импортолсон нь 6.2 хувиар өссөн үзүүлэлт гарав.

        Хятадын гаалийн худалдааны хөгжил дэвшлийн статистик судалгаанаас үзвэл, экспорт импортын захиалгын өсөлтийг тайлагнасан аж ахуйн нэгжийн эзлэх хувь нэмэгдэж, жилийн турш гадаад худалдааг тогтворжуулах, чанарыг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх үндэс суурь улам бат бөх болсон байна.

        Гаалийн ерөнхий газрын Статистик, дүн шинжилгээний газрын дарга Лү Далян хэлэхдээ "IV улирал эхэлж, Хятад улсын гадаад худалдааны хөгжлийн эерэг хүчин зүйлүүд үргэлжлэн нэмэгдсээр байж, импорт, экспортын нийт үнийн дүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн бөгөөд хоёр сар дараалан, тогтвортой, эерэг хөгжлийн чиг хандлага бэхжсэн хэвээр байна. Авто машин, гар утас зэрэг зарим бараа бүтээгдэхүүний экспортын сүүлийн үеийн гүйцэтгэл гайхалтай байгаа нь холбогдох салбаруудын гадаад эрэлт сэргэж буйг илтгэхээс гадна Хятад улсын аж үйлдвэрийн салбарын өрсөлдөөний давуу талыг бүрэн харуулж байна" гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл