Энэ өдөр буюу 9 дүгээр сарын 26-ны өдрийн үдээс өмнө Ордосын “Намар өвлийн чөлөөт наадам”-ын хэвлэл мэдээллийн бага хурал Ордос хотод болов.

Ордосын олон улсын III наадам болон Ордос Олон улсын бүтээлч соёлын их хурал 2016 оны 8 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд Ордос хотод зохион байгуулагдсан бөгөөд олон сайхан арга хэмжээг хамарсан дэлгэр сайхан наадам болж өнгөрсөн. Энэ удаагийн үйл ажиллагаа нь Ордос хотын соёл, спорт, аялал жуулчлал болон орчин үеийн үйлчилгээний салбарын хөгжлийг ахиулж, Ордос хотын бас нэгэн алдартай брэндийг бий болгох болон орчин үеийн хөгжлийн шинэ загварыг бий болгохын зэрэгцээ Ордос хотын нэр нөлөөг өргөжүүлэх тал дээр чухал хувь нэмэр оруулсан байна.
Энэ бүхэнд суурилан Ордос хот соёл, аялал жуулчлал, спорт, бизнес, чөлөөт цаг, эрүүл мэнд зэрэг салбарын хөгжлийг ахиулж, бүс нутгийн аялал жуулчлалын үйлсийг идэвхтэй хөгжүүлэх зорилгоор “Намар өвлийн чөлөөт наадам”-ыг 9 дүгээр сарын 25-наас 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг болтол зохион байгуулахаар болсон байна. Энэ нь Ордос хотын энэ жилийн өвөл, дараа жилийн хаврын улирал дамжин үргэлжлэх хамгийн чухал цуврал үйл ажиллагаа болж байгаа аж.
Уг наадам 9 дүгээр сарын 25-аас 11 дүгээр сарын 15-ны өдөр болтол “Намрын чөлөөт наадам” болон 11 дүгээр сарын 15-аас 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрүүдэд болох “Өвлийн чөлөөт наадам” гэх хоёр хэсэгт хуваан зохион байгуулна. Наадмын үеэр соёл, аялал жуулчлал, спорт, бизнес, эрүүл мэнд зэрэг 9 салбарын нийт 48 арга хэмжээг зохион байгуулах бөгөөд 260 гаруй агуулгыг хамарч байгаа ажээ.
