solongonews
Ли Кэчян: - Гал түймрийн аюулаас сэргийлэх ажлыг сайжруулах хэрэгтэй
2019-03-29 15:52
Ли Кэчян: - Гал түймрийн аюулаас сэргийлэх ажлыг сайжруулах хэрэгтэй.

Төрийн зөвлөлөөс гал түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын телевиз хурлыг 03-р сарын 28-нд зохион байгуулжээ. Ерөнхий сайд Ли Кэчян тушаал гаргасан байна.

Ли Кэчяны тушаалд: 

Ой, тал хээрийн түймэр, үер усны аюулаас сэргийлэх ажлыг сайтар хийх нь аюулгүй байдалтай холбоотой чухал ажил тул гал түймрээс сэргийлэх бүх талын ажлын хариуцлагыг ягштал биелүүлж, гал түймрээс сэргийлэх, хяналтдаа авах, аврах хүч чадлаа бүх талаар дээшлүүлэн, галын ноцтой зөрчил гарах эх үүсвэрийг таслан зогсоох хэрэгтэй. Үер, ган гачгаас сэргийлэх ажлаа сайтар хийж, ус ашиглалтын дэд бүтцийн доголдлыг түргэн арилгаж, үерээс сэргийлэх, усан хангамжийн аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.
Ван Юн: - Энэ жилийн цаг уурын ерөнхий байдал сайнгүй, гал, усны гамшгийн эрсдэл ноцтой хэвээр байна. Онц байдлын дүрмийг ягштал мөрдөж, урьдчилан мэдээлэхийг чангатган, гамшгаас сэргийлэх, аврах арга хэмжээ авахыг эрчимжүүлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл