Хятадын гадаадад суралцагч иргэний тоо 2018 онд 662.1 мянгад хүрчээ. Үүнээс улсын албанаас томилсон 30.2 мянга, нэгжийн албанаас томилсон 35.6 мянга, хувийн зардлаар 596.3 мянга тус тус суралцаж байгаа аж. 2018 онд гадаадад суралцаад эх орондоо буцаж ирсэн иргэний тоо 519.4 мянгад хүрсэн бол үүнээс улсын албанаас томилсон 25.3 мянга, байгууллага нэгжийн албанаас томилсон 26.5 мянга, хувийн зардлаар 467.6 мянгад хүрчээ.
1978-2018 оны эцэс болтол гадаадад суралцагчид нийт 5.85 сая болжээ. Үүний доторх 1.53 сая иргэн өнөөдөр гадаадад холбогдох шатны сургалт, судалгааны ажил хийж байгаа юм. 4.32 сая иргэн сургуулиа дүүргэснээс 3.65 сая иргэн эх орондоо буцан иржээ.
