solongonews
Бугат хотын номын үзэсгэлэнд нэртэй хүмүүс уригдан саатна
2016-07-13 11:02
Хятадын номын 26 дахь үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл Бугат хотноо дэлгэгдэх юм.

       Бүх Хятадын номын 26 дахь үзэсгэлэнгийн зохион байгуулах зөвлөлөөс Жя Пин-Ао, Юй Чююй, Янь Чүннянь, Гэ Жяшүн, Цао Вэньшюань зэрэг нэр алдартай хүмүүс Бугат хотын номын үзэсгэлэнд саатна гэж мэдээлжээ.

 Номын үзэсгэлэнгийн үеэр Хятад улсын нэртэй соёл судлаач, зохиолч Юй Чююй, алдарт зохиолч Жя Пин-Ао, алдарт түүхийн ухааны эрдэмтэн Янь Чүннянь, 8 дахь удаагийн Маодүнь утга зохиолын шагналын эзэн Жанвэй, хүүхдийн уран зохиолч Цао Вэньшюань, алдарт шог зураач Цай Жыжүн, Хятад улсын утга урлагийн “Тал нутгийн гурван ариухан” шагналын эзний нэг болох Боржигин Өнөр, алдарт зохиолч Е Шинь, эрдэмтэн Гэ Жяньхун нар Бугат хотод саатаж, уншигчдын хурал, ярилцлага зэрэг үйл ажиллагаанд оролцож, номын хорхойтнуудтай уулзах юм байна.

        Бүх Хятадын номын 26 дахь үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийг болтол Бугат хотод дэлгэгдэх аж.

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл