solongonews
Сонин сэтгэмжит шог зургийн содон бүтээл
2016-07-06 22:46
— Нэрт зураач Б.Билигийн Хатад улсын хараан дахь хамгийн хамаг....

        Сөнид зүүн хошууны уугуул, одоогоор Шилийнголын Ажил мэргэжлийн дээд сургуульд ажиллаж яваа Б.Билиг бол орон нутагтаа, улсад танигдсан нэрт шог зураач юм. Тэрээр Хятад улсын шагналт үзэсгэлэнд олон удаа оролцож, тавь гаруй удаа шагнал хүртэж байжээ. Ойрын өдрүүдэд сурвалжлагч түүнтэй уулзаж, шагнал хүртсэн содон бүтээлийн дотроос Хятад улсын хамгийн анхны шог зургийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн бүтээл, Хятад улсын шог зургийн уралдаанд хамгийн дээд шагналыг хүртсэн бүтээлийнх нь тухай сурвалжилсан байна.


Шог  зураг " Дэлхий ээж"-ийн уран сэтгэмж


        Нэрт шог зураач  Б.Билигийн  "Дэлхий ээж" гэх бүтээл нь 2004 онд Гуандүн мужид болсон Хятад улсын шог зургийн шагналт үзэсгэлэнд тэргүүн байрыг эзлэв. Энэ шагнал нь нэрт шог зураачийн маань улсын шог зургийн уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн хамгийн анхны шагнал болно. Тус шог зургийг нь "Эх газар, огторгуй, дотоод сэтгэлийн холбон бодолт"-оор гол сэдвээ болгожээ.
        Б.Билиг уг шог зургийн шагналт үзэсгэлэнгийн урилгыг хүлээн авч гол сэдэвт нь зориулж, олон хоног сэтгэн бодоод амилуулан зурж бүтээсэн бүтээл бол "Дэлхий ээж" болно. Тус зургийн агуулж байгаа санаа, ахуйн тухай ярихад, хүн төрөлхтөн дэлхийн бөмбөрцөг дээр оршин амьдарч байдаг. Дэлхийн бөмбөрцөг бол хүн төрөлхтний ээж мөн. Монгол дуу шүлэгт ч дэлхий бол бидний ээж хэмээн дуулж шүлэглэж байдаг. Үүнтэй адил тус зургийг нь зүүн баруун хоёр хагас бөмбөрцгийн хэлбэрээр ээж хүний хөхөөр илтгэж, доор нь ээж уруугаа тэмүүлж байгаа нэгэн хүүгийн дүрийг зураглажээ. Энэ нь мөн хүн төрөлхтөн бол эх хүний ариун цагаан шимийг хүртэн амьдарч байна гэх далд санааг гаргасан бөгөөд гол дүрээ гоё сайхан өнгө будгаар зураглаж гаргасан нь уран сэтгэмжтэй, маш амьд шог  зургийн сайхан бүтээл болсон байна.


Шог зураг "Романтик үдэш"


          Хятад улсын шог зургийн шагналт уралдаанд хамгийн том шагнал бол даруй Хятад улсын уран зураачийн нийгэмлэгийн зөвлөлөөс олгодог "Алтан бич" шагнал болно. Энэхүү шагналыг Б.Билиг 2010 онд VIII удаагийн Хятад улсын "Зи Кай" нэрэмжит шог зургийн үзэсгэлэнд "Романтик үдэш" гэх бүтээлээрээ хүртэж, тус шагналыг гардсан Өвөр Монголын анхны уран бүтээлч болов. Энэхүү уралдаан хоёр жилд нэг удаа явагддаг бөгөөд ямар ч сэдвийн хязгаарлал гэж байдаггүй.
        "Романтик үдэш" гэх зураг бол маш чөлөөтэй зурагдсан зураг. 2008 онд Итали улсад болсон сарны тухай сэдэвтэй зургийн үзэсгэлэнд зориулж зурсан бүтээл болно. Шог зураг бүр нь нэг санаатай байдаг бөгөөд хялбархан зургаар дамжуулж санаагаа гаргах нь шог зургийн гайхамшиг байж таарна. Тус зураг нь тийм их шүүмжлэлийн санааг харуулсан биш. Харин монгол амьдралаар сэдэвлэсэн энгийн зураг болно. Даруй талын монгол айл монгол гэрээ тойруулан тэрлэг хувцсаа өлгөж хатаахад багтахгүй болохдоо хавирган саран дээр бөсөө өлгөж тавьсан намуун тогтуун ахуй байдлыг зураглажээ. Энэхүү зургийг нь монгол хүний яруу найргийн ариусгалд ондоо нэг зүйлийн сэтгэгдлийг олгодог. Даруй холбон бодолт, уран сэтгэмж, яруу байдлыг харуулсан бөгөөд зургийн өнгө будгийн талаар намуун, саруулхан сэтгэгдлийг илтгэж чаджээ. Тус зураг нь 2008 онд Италийн гэрэл зургийн үзэсгэлэнд сонгогдож, 2010 онд Шанхайд болсон "Хятад улсын шог зургийн эргэцүүлэл" гэсэн шог зургийн үзэсгэлэнд урилгаар оролцож байв.
        Тус хоёр зургийнхаа тухай Б.Билиг хэлэхдээ: "Шог зургийг зурахад сэдвийг нь олж аваад голыг нь авчихвал маш сайхан санагддаг. Тэр үед хурдан зураад л гаргана хэмээн бодно. Шог зургийг зурахдаа яаж зурвал эвтэй сайхан болох, амьд болгож чадах талаар маш анхаарах хэрэгтэй байдаг.  'Дэлхий ээж' гэх бүтээл бол яв цав сэдэвт нь зохицсон зураг хэмээн би хувьдаа ойлгодог. Мөн тус зургийн санааг нь гойд сайхан илтгэн, нэлээд хангалттай зурж гаргасан зураг болно. Харин ‘Романтик үдэш’ гэх бүтээл бол монгол амьдралыг зурагласан, өнгө будгийн хувьд намуун тогтуун байдлыг харуулжээ. Шог зургийн салбарт урьд өмнө байгаагүй яруу санааг  илтгэж чадсанаараа ‘Алтан бич’ шагналаар мялаалгасан юм” хэмээн ярьж байлаа.

( “Шилийнголын өдрийн сонин”)

Зохиогч: Э.Туяа
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл