solongonews
Малчид экологийн нөхвөр мөнгө хүртэх боллоо
2016-01-24 21:27
Малчид экологийн нөхвөр мөнгө хүртэх боллоо.

1 дүгээр сарын 23-ны өдөр ӨМӨЗО-ны XII удаагийн АТИХ-ын IV чуулганы үеэр Өвөр Монголын Засгийн газрын дарга Баатар засгийн газрын ажлын тайландаа, шинэ ээлжийн нутаг бэлчээр, экологийг хамгаалж бүтээн байгуулах тэтгэмж болон шагналын дүрмийг хэрэгжүүлж, шагнал хүртээх хэмжээг дээшлүүлнэ гэсэн нь малчид экологийн тэтгэмжийн мөнгө хүртэх болсон баярын мэдээг дамжуулсан байна.

УТЗЗ-ийн гишүүн, Зүүн Үзэмчин хошууны Эзэннуур суурингийн Харговь багийн Ардын зөвлөлийн эрхлэгч Хувьсгалт хэлэхдээ:

- Энэ оны ажлын тайлан шинэ ээлжийн нутаг бэлчээр, экологийг хамгаалж бүтээн байгуулах тэтгэмж ба шагналын дүрмийг хэрэгжүүлэх явдлыг дурдан, малчид шагнал тэтгэмжийн мөнгө хүртэх болсныг сонсоод маш их баяртай байна. Мал маллах нь малчдын үндсэн үйлдвэрлэлийн арга маяг бөгөөд байгаль орчныг хамгаалахад маш их хүч чадлаа өргөдөг. Шинэ ээлжийн нутаг бэлчээр, экологийг хамгаалж бүтээн байгуулах тэтгэмж болон шагналын дүрмийг хэрэгжүүлэхэд Өвөр Монгол хэмжээнд бүх шатны холбогдох байгууллага нэгжүүд судалгаа хийхээ нэмэгдүүлж, шагнаж тэтгэх үйл явцдаа газар орны бодит байдлыг үндэслэхийг чухалчлан үзвэл зохино гэлээ.

Гишүүд, төлөөлөгчид Засгийн газрын ажлын тайлантай хянамгай танилцаж байгаа нь.

Лю Бяо төлөөлөгч хот, хөдөө орон нутгийн ялгаатай хөгжлийг арилгах тухай өөрийн саналаа ярьж байгаа нь.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл