solongonews
Шинэ хэлбэрийн маглев галт тэргийг амжилттай туршин ажиллуулав
2018-05-23 21:23
Хятад улс дунд зэрэглэлийн хурдтай маглэв зам тээврийн техникийг хөгжүүлж, шинэ хэлбэрийн маглев галт тэргийг амжилттай туршив.

Хятад улсын Төрийн батлан хамгаалалтын техникийн их сургууль болон Жүн Чэ группийн Тан Шань зүтгүүрийн ХК-иас удирдан бүтээсэн шинэ хэлбэрийн маглев галт тэргийг энэ сарын 23-ны өдөр туршилтаар ажиллуулан амжилтад хүрлээ. Энэхүү амжилт нь Хятад улс дунд зэрэглэлийн хурдтай маглэв зам тээврийн техникийг эзэмшсэн гэдгийг харуулж байна.

Маглев галт тэрэг нь “газар дээр нисэгч машин” гэх сайхан алдартай. Өнөөдөр дэлхийн хэмжээнд бизнесийн журмаар ихэвчлэн өндөр хурдтай болон дунд хурдтай гэх хоёр төрлийн маглев зам тээвэр ашиглагдаж байна. Өндөр хурдтай маглев тэрэг нь хурд өндөртэй хэдий ч системийн бүтэц нь нарийн төвөгтэй, өндөр өртөгтэй, зардал ихтэй байдаг байна. Харин дунд хурдтай маглев тэрэгний бүтэц нь хялбар, зардал багатай боловч хурдын талд хязгаарлагдмал байдаг аж.

Хятадын бүтээсэн шинэ хэлбэрийн маглев галт тэрэг нь цаг тутамд 160 км аялах боломжтой бөгөөд энэ нь 200 км хурдтай маглев тэргийг бүтээх суурийг тавьж өгсөн байна. Өндөр, дунд хурдтай маглев тэрэгний давуу талуудыг уялдуулсан энэхүү шинэ хэлбэрийн тэрэг нь зам тээврийн эко багаж хэрэгслийг бий болгож, хотуудын хооронд аялахад тохиромжтой байдаг аж. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл