solongonews
Шилийнгол аймгийн соёл, аялал жуулчлалын төслийн ажил эхэллээ
2019-03-28 11:20
Шилийнгол аймгийн соёл, аялал жуулчлалын 26 төслийн ажил эхэллээ.

2019 оны Шилийнгол аймгийн соёл, аялал жуулчлалын гол төслийн ажлыг эхлүүлэх ёслол, Шилийнгол аймгийн соёл, аялал жуулчлалын гол төслийг дэмжих төлөвлөлтийн хурал Шулуун хөх хошууны Юань гүрний дээд нийслэлийн аялал жуулчлалын оронд болов. Энэ арга хэмжээ нь Юань гүрний дээд нийслэлийн буурийн аялал жуулчлалын төвийн бүтээн байгуулалтын төслөөр гол болгосон Шилийнгол аймгийн соёл, аялал жуулчлалын 26 төслийн ажлаа эхлүүлж, бүтээн байгуулалтын шатандаа орсныг харуулж байна.

Тус 26 төсөл нь тал нутгийн үзэсгэлэнт зам шугамын бүтээн байгуулалтын төсөл, Шилийнголын Улаанмөчирийн урлагийн ордон, Юань гүрний дээд нийслэлийн буурийн аялал жуулчлалын төвийн бүтээн байгуулалтын төсөл, Улгайн бүх орон бүсийн аялал жуулчлалын төсөл, Шилийнголын аялал жуулчлалын үйлчилгээний төв, Долон нуурын үзэсгэлэнт орны суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтын төсөл, Долон нуур шяний соёлын үзэсгэлэнгийн талбайн PPP бүтээн байгуулалтын төсөл, Хятад улсын адуун соёлын төвийн соёл байгаль орчны аялал жуулчлалын орон зэргийг багтаана.

Сүүлийн жилүүдэд Шилийнгол аймаг аж үйлдвэрлэлийн  бүтцийн хэлбэрээ өөрчлөх, зэрэг дэвшүүлэх, шилдэг сайхан үндэстний соёл, аялал жуулчлалын нөөц баялагтаа түшиглэн соёл, аялал жуулчлалын аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засаг нийгмийн чанартай хөгжлийг дэмжиж байна.

Шилийнгол аймаг 30 гаруй соёл, аялал жуулчлалын гол төслийг хэрэгжүүлж, 5 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалтыг үүсгэн, орон нутгийн аялал жуулчлалын үлгэр жишээ орныг бүтээн байгуулах суурийг бэхжүүлжээ. Соёл, аялал жуулчлалын үйлдвэрлэлийн чанар чансааг дээшлүүлж, соёлын үйлчилгээний түвшин болон аялал жуулчлалын хангалтын түвшинг дээшлүүлэв. Улсын A зэрэглэлийн аялал жуулчлалын үзэсгэлэнт орон 9 болж, 2018 онд Шилийнгол аймгийн хүлээн авсан жуулчны тоо 3 хувиар, аялал жуулчлалын орлого 7.6 хувиар тус тус нэмэгджээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл