solongonews
Хятадад клоны аргаар гаргаж авсан анхны муур нэг сар хүрлээ
2019-08-27 16:01
2019 оны долоодугаар сарын 21-нд Хятад улс анх удаа клоны аргаар хувилсан Сармис хочит муужгайг танилцууллаа.

     Сармисны оригиналь эсийн донор нь Британий богино үст үүлдрийн муур байсан бөгөөд өвчнөөр үхсэн байна. Хятадын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн малын эм зүйн институтын профессор Ши Чэньшэнь: 

- Муур бол зан ааш болон физиологийн хувьд ихэнх амьтдаас ялгаатай. Тиймээс муурыг эсийн аргаар хувилах нь ихээхэн бэрхшээлтэй байсан гэж онцлон хэллээ. Эсийн аргаар хувилах энэ туршилт нь олон улсын хэмжээнд амжилттай болсон цөөхөн туршилтын нэг юм. БНХАУ-ын биотехнологийн салбарт томоохон үсрэлт болсон. Сармисхан муужгайг гаргаж авсан Beijing Sinogene Biotechnology компаний хувьд нохой, муурыг эс хувилах аргаар бүтээхэд анхаарч дэлхийд анх удаа генийг нь сайжруулан өөрчилсөн нохой, хятадын анхны цагдаагийн нохойг төрүүлсэн юм. 
Beijing Sinogene Biotechnology компаний орлогч захирал Чао Зяньпин эс хувилах аргаар муур төрүүлсэн дээрх туршилтын ирээдүйг өөдрөгөөр харж байгаа бөгөөд  аль хэдийнээ хэд хэдэн муур хувилах захиалга авсан байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл