solongonews
Өдөрт 150 сая шоо метр байгалийн хий олборлох боломжтой боллоо
2022-01-16 20:37
Хятадын хамгийн том байгалийн хийн үйлдвэрлэлийн бааз өдөрт 150 сая шоо метр байгалийн хий олборлох боломжтой боллоо.

Хятадын газрын тосны Чанчингийн газрын тосны газраас 15-ны өдөр мэдээлснээр, Хятад улсын хамгийн том байгалийн хийн үйлдвэрлэлийн бааз болохын хувьд Чанчингийн газрын тосны өдөр тутмын байгалийн хийн олборлолтын хэмжээ 150 сая гаруй шоо метрт хүрч байна гэжээ. Энэ нь  өвлийн улирлын оргил үеийн бүх Хятад хэмжээнд ашигласан байгалийн хийн нийт хэмжээний долооны нэг хувийг эзэлж байгаа бөгөөд тодруулбал энэхүү хэмжээ нь гурван ам хүнтэй 300 сая гэр бүлийн өдөр тутмын хоол хийх хийн хэрэгцээг хангасантай тэнцэх ажээ.

Чанцин газрын тосны газар нь Хятадын нийслэл Бээжин хотын байгалийн хийн хэрэгцээг хангадаг гол газар бөгөөд Бээжин,Тяньжинь, Хэбэй, Шаньши, Ганьсү, Ниншя, Өвөр Монгол зэрэг муж, орон нутгийн 40 гаруй томоохон хот суурингийн 400 сая орчим хүн амын хийн хэрэгцээг хангадаг. 2021 онд байгалийн хийн үйлдвэрлэл 46,543 тэрбум шоо метрт хүрч, тухайн жилийн Хятадын нийт байгалийн хийн үйлдвэрлэлийн 23 хувийг эзэлжээ.

Бээжингийн өвлийн олимпын наадмын байгалийн хийн аюулгүй, тогтвортой хангалт болон иргэдийн өдөр тутмын хийн хэрэгцээг хангахын тулд Чанчин газрын тосны газар цар тахал зэрэг олон бэрхшээл, сорилтыг даван туулж, 8000 гаруй ажилтан байгалийн хийн олборлолтын таван гол бүсэд зүтгэн ажиллаж, олборлолт, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, хоногийн хийн олборлолтыг 140 сая шоо метрээс 150 гаруй сая шоо метр болтол нэмэгдүүлжээ.

2021 онд Чанчин газрын тосны талбай хайгуул судалгааны талаар хүчин зүтгэл гарган, олборлолтын хэмжээг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, жилийн батлагдсан байгалийн хийн нөөц 317.4 тэрбум шоо метр байх болно. Үүний зэрэгцээ 2021 онд баригдаж эхлэх Мижи-Юлинь хийн хоолойг ашиглалтад оруулж, Мижи, Шэньмүгийн хийн ордоос гарах байгалийн хийг Шаньши-Бээжингийн хийн хоолойтой холбож нийлүүлнэ.Мөн  Чанцин газрын тосны талбайгаас Бээжин рүү нийлүүлэх өдөр тутмын байгалийн хийн хэмжээг 85 сая шоо метр болж нэмэгдүүлнэ гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл