
ӨМБИС-ийн Эрээн хотын Олон улсын сургуулийн хэлний бэлтгэлийн ангийн гадаад оюутнууд энэ оны Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтад онц дүн авсан байна. Тус ангид нийт 50 гаруй гадаад оюутан сурдаг ба ойролцоогоор 8 сарын хугацаатай Хятад хэлээр хичээллэдэг аж. Жил бүр зохиогддог гурав дөрөвдүгээр зэрэглэлийн HSK шалгалт энэ оны 5 дугаар сарын 20, 6 дугаар сарын 11-ний өдөр тус тус болж өнгөрлөө. Уг шалгалтад 96 хувьтай тэнцсэн ба үүнд Хятад улсын зэрэглэлийн Засгийн газрын тэтгэлгийн мөнгө олгох онооны шаардлага(дөрвөн зэрэглэл)210 онооноос давсан сурагч 29 буюу 58 хувь байв. Тус сургуулийн хэлний бэлтгэлийн ангийн шалгалтад тэнцэх харьцал жил ирэх тусам өсч байгаа нь харагдаж байна.
