Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо 04-нд мэдээлснээр 01-р сарын 03-ны 24 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 33 хүрч, үүнээс 20 нь гадаадаас тээвэрлэгдэн орж ирж, 13 нь улсын дотоодод илэрснээс Ляо Нин мужид 6, Хэбэй мужид 4, Бээжин хотод 2, Хар мөрөн мужид 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжиглэгдсэн тохиолдол гараагүй байна.
01-р сарын 03-ны 24 цагт 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 411 болж, түүнээс 10 өвчтөний биеийн байдал хүнд байна. Нийт 82 мянга 105 өвчтөн эдгэрч, 4634 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 87 мянга 150 тохиолдол болж, сэжигтэй нэг тохиолдол байна. Нийт ойр хавьталтай 909 мянган 425 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 15 мянган 685 байна.
