solongonews
Зуны улиралд цагаан гаа биед тустай
2018-07-09 11:33
Зуны улиралд цагаан гаа биед тустайг мэдэх үү.

Хор тайлах: Цагаан гаа нь хоол ундны хордлогыг дарна. Загас, наймаалж идсэний дараа бөөлжих, суулгах, гэдэс өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл цагаан гаа болон бор манжингийн навчнаас тус тус 30 g усанд буцалган зохих хэмжээний бурам хийж, өдөр бүр хоёр удаа ууж болно. Наймаалж идэх үедээ цагаан гаа, цуу, чихэр холих нь тохиромжтой. Наймаалж нь хүйтэн чанартай мөртөө эвгүй үнэртэй болохоор цагаан гаатай хольж идвэл ходоод дэлүүний гэмтлийг багасгах болно. Хээрийн өвс ногоонд хордож хэл ам хөших үед цагаан гаа зажилбал хордлогыг дардаг байна.

Ханиад хүрэхээс сэргийлэх: Хятад эмнэлэг цагаан гаа нь гашуун мөртөө халуун чанартай, хөлс гаргаж гаднын бактерийг устгах, бөөлжсийг зогсоох, шингэлтийг сайжруулах зэрэг нөлөөтэй тул ханиаднаас сэргийлнэ гэж үздэг байна. Ханиад хүрэх үед хэдэн хэсэг цагаан гаа идвэл цусны эргэлтийг сайжруулж, бүх биеийн хөлс гарч ханиадыг намдаадаг байна. Үүнээс гадна 5 сонгино, 3 цагаан гааг усанд буцалгаад бурам хийж халуунаар нь ууж болно. Цагаан гааг нунтаглаад өвчтөний хөлийн улны төв, цээж, нуруу болон гарын тохойн хэсгийг арчвал хөлс гарч ханиадыг засна.

Хөгшрөлтийг удаашруулах: Цагаан гаа нь хүчлийг эсэргүүцэх чадалтай тул түүний доторх гашуун зүйл нь хүчиллэг өөхөн эд бий болохоос сэргийлж хөгшрөлтийг удаашруулдаг байна. Хүний бие дэх чөлөөт эс нь нэг төрлийн хөгшрүүлэх бактеритай бөгөөд тэр нь хэтэрхий идэвхтэй байвал хүнийг амархан хөгшрүүлдэг. Гаанд агуулагдаж байгаа гашуун эд нь чөлөөт эсийг үр дүнтэй хязгаарлаж чадах төдийгүй энэхүү гашуун эд нь хүний биед шингэсний дараа, хөдөлгөөний төв, амьсгалын төв болон зүрхийг идэвхтэй болгодог аж.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл