
Бээжингийн Өвлийн олимпын наадмын нээлт удахгүй болох гэж буй энэ үед 2022 онд болох Өвөр Монголын Өөртөө Засах Орны биеийн тамир, спортын наадамд оролцохоор бэлдэж буй Зарууд хошууны онцгой сургуулийн сурагч оюутнууд баярласан сэтгэлээ дарж ядан мөсөн дээр тэшүүрээр тэших зэрэг спортын төрлөөр өвлийн олимпод хүч нэмнэ.
01-р сарын 17-нд сурагчид биеийн тамирын талбайд ирж дасгалжуулагчийн заавраар дасгал хийж байлаа. Тэсгэм өвлийн хүйтэнд нуруу гэдийн урагш тэмүүлнэ. Тэд мөсөн дээр хөлсөө гартал бэлтгэл хийж, өвлийн олимптой алхаагаа нэгтгэн мөрөөдлийнхөө төлөө урагшилж, залуу насны гэрэл гялбааг зураглана. Өрийн хүчин чармайлтаараа нэг л өдөр амжилтад хүрэхээр хичээнэ.

"Ирээдүйд Олимпын наадамд оролцож улс орондоо өнгө нэмнэ" хэмээн сурагч Ван Зыхао өөрийн мөрөөдлөө ярилаа.
Ойрын жилүүдэд Зарууд хошууны онцгой сургууль нь Өвөр Монголын биеийн тамирын баг, улсын дасгалжуулах төвд олон тооны шилдэг тамирчдыг бэлтгэсэн бөгөөд өөрийн хүчин чармайлтаар мөс цасны тэмцээнд бага бус амжилт байгуулжээ. 2021 оны 07-р сард тус сургууль нь Хятадын Боловсролын Яам, Бээжингийн өвлийн олимп болон зохион байгуулах комиссоос "Сургуулийн хүрээний мөс цасны биеийн тамирын онцлог сургууль", "Олимпын жишээ үзүүлэх сургууль" хэмээх цолын хүртээжээ.


