solongonews
Тэргэл сарны баярын гарал
2022-09-10 10:54
Тэргэл сарны баярын гарал

    Тэргэл сарны баяр нь эрт дээр үеэс үүсч, Хятадын Хан гүрний үед дэлгэрч, Тан гүрний эхэн үед бүрэлдэн тогтож, Сүн гүрний дараа давамгайлан дэлгэрчээ.

    Тэргэл сарны баяр жил бүрийн билгийн тооллын наймдугаар сарын арван тавны өдөр тохиодог. Тэргэл сарны баяраар эрт дээр үеэс саран дээр тахил өргөх, сарыг шүтэн бишрэх, саран боов идэх, дэнлүү наадах, дарс уух гэх мэт ардын зан заншлыг үйлддэг байв. Урт хугацаанд тэргэл сарны баяраар ард олон эвлэлдэн нэгдэхийг бэлгэдэж, төрсөн нутгаа санан, ахан дүүсийнхээ хайр хүндэтгэлийг үгүйлж, арвин ургац хурааж, аз жаргалыг хүсэн ерөөж, өв соёлоо өнгөлөг, нандин болгон төлөвшүүлэхийн өлзий дэм болгодог байв.

Найруулагч: Ц.Цэлмүүн
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл