solongonews
Соёл спортын солилцоог дэмжинэ
2020-10-19 17:35
Соёл спортын солилцоог дэмжинэ.

ХТРТ-ийн мэдээ: 10-р сарын 18-нд ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт 2020-2021 оны ШХАБ-ын соёл, спортын арга хэмжээний хэвлэлийн бага хурал болов. ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Норов, ШХАБ-ын Сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны хорооны орлогч дарга Цүй Ли, Хятадын ард түмний Гадаадын орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн дарга Линь Сунгтянь, Энэтхэг улсаас Хятадад суугаа элчин сайд Викрам Мисри нар уулзалтад оролцов. Норов хэлсэн үгэндээ, дэлхий нийтээрээ коронавирустэй тэмцэж буй байдалд ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар улс хоорондын соёл, спортын солилцоог идэвхтэй дэмжиж, улс орнуудын ард түмний яриа хэлэлцээг ахиулна гэж мэдэгдэв.

Норов хэлэхдээ, 2016 онд эхэлсэн ШХАБ-ын Куньмин марафонд өнгөрсөн дөрвөн жилийн турш дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 80 мянган гаруй хүн оролцож, хүмүүс хоорондын холбоо, соёлын солилцоо, хамтын ажиллагааг дэмжих чухал хөдөлгөгч хүч болсон юм. Энэ оны 3-р сард ШХАБ-ын Куньмин марафон Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны мөнгөн стандартын гэрчилгээг хүртсэн юм. Тахлын нөхцөл байдлыг харгалзан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газар, Юньнань мужийн Ардын захиргаа "Шинэ дүр төрхөөр өнгөт үүлсийг гүйцэн гүйе " сэдэвт 5 дахь Куньмин марафоныг энэ оны 12-р сарын 6-нд Онлайнаар зохион байгуулахаар шийдэв. Үүнээс гадна ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, холбогдох гүйцэтгэх нэгжүүд хамтран Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын боксын тэмцээн, ШХАБ-ын үндэсний хүүхдийн урлагийн үзэсгэлэнг Шанхай хотод зохион байгуулна. 2021 он бол ШХАБ байгуулагдсаны 20 жилийн ой бөгөөд ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар "ШХАБ-ын Иог ба Тай Чи өдөрлөг" -ийг дахин зохион байгуулахаар Ши Ань хоттой хамтран ажиллана.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл