Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас 07-р сарын 13-нд хэвлэлийн бага хурал хийж, Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, Статистик дүн шинжилгээний газрын дарга Ли Күйвэнь 2022 оны эхний хагас жилийн импорт экспортын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Хятад улс энэ оны эхний хагаст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ажлыг үр дүнтэй зохицуулж, макро эдийн засгийн зах зээлийг тогтворжуулахад анхаарч, гадаад худалдааны импорт, экспортын тогтвортой өсөлтийг хангалаа. Гаалийн статистик мэдээгээр, энэ оны эхний хагаст Хятадын импорт экспортын бараа бүтээгдэхүүний нийт дүн 19.8 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.4 хувиар өссөн байна. Үүний дотор экспорт 11.14 их наяд юань болж, 13.2 хувиар өсч, импорт 8.66 их наяд юаньд хүрч, 4.8 хувиар өссөн юм.
Тодруулбал, таван үндсэн шинж чанар байдаг
Нэг. Гадаад худалдааны өсөлтийн хурд тав, зургадугаар сард нэлээд сэргэсэн. 05-р сараас эхлэн дотоодын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдал ерөнхийдөө сайжирч, өсөлтийг тогтворжуулах янз бүрийн бодлогын үр нөлөө аажмаар гарч, гадаад худалдааны аж ахуйн нэгжүүд ажил, үйлдвэрлэлээ эмх цэгцтэй сэргээж, ялангуяа Хөх мөрний бэлчир зэрэг бүс нутгийн импорт, экспортын хурдацтай сэргэлт нь Хятадын гадаад худалдааны нийт өсөлтийн хурдыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна. Тавдугаар сард Хятадын гадаад худалдааны импорт экспорт өмнөх оны мөн үеэс 9.5 хувиар өсч, өсөлтийн хурд 04-р сарынхаас 9.4 пунктээр нэмэгдэж, 06-р сарын өсөлтийн хурд цаашид 14.3 хувьд хүрсэн байна.
Хоёр. Ерөнхий худалдааны импорт экспортын эзлэх хувь нэмэгдсээр байна. Оны эхний хагаст Хятадын нийт худалдааны импорт экспортын хэмжээ 12.71 их наяд юань болж, 13.1 хувиар нэмэгдэж, Хятадын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээний 64.2 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 пунктээр нэмэгдсэн байна. Үүний дотор экспорт 7.16 их наяд юань буюу 19 хувиар өсч, импорт 5.55 их наяд юань болж, 6.5 хувиар өссөн байна. Мөн хугацаанд боловсруулах худалдааны импорт экспортын хэмжээ 4.02 их наяд юань болж, 3.2 хувиар нэмэгдсэн юм.
Гурав. Худалдааны гол түншүүдийн импорт, экспортын өсөлтийг хадгалах явдал юм. Оны эхний хагаст, Хятадын АСЕАН, Европын холбоо, АНУ-д хийсэн импорт экспортын хэмжээ тус бүр 2.95 их наяд юань, 2.71 их наяд юань ба 2.47 их наяд юаньд хүрч, 10.6 хувь, 7.5 хувь ба 11.7 хувиар тус тус өссөн байна. Мөн хугацаанд Хятадаас “Бүс ба Зам” дагуух орнууд, RCEP худалдааны түншүүдэд хийсэн импорт, экспортын хэмжээ 17.8 хувь ба 5.6 хувиар тус тус өссөн байна.
Дөрөв. Гадаад худалдаа эрхлэгчдийн эрч хүчийг улам нэмэгдүүлсэн. Хятадад эхний хагас жилийн байдлаар гадаад худалдааны 506 мянган аж ахуйн нэгж импорт, экспортын гүйцэтгэлтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд, 425 мянган хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгаа нь 6.9 хувиар өсч, импорт экспортын хэмжээ 9.82 их наяд юаньд хүрч, 13.6 хувиар нэмэгдэж, энэ нь Хятадын гадаад худалдааны импорт, экспортын нийт үнийн дүнгийн 49.6 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.9 нэгж хувиар өссөн байна. Мөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 6.75 их наяд юаньд хүрч, 2.1 хувиар өсч, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 3.2 их наяд юаньд хүрч, 15.2 хувиар нэмэгдсэн байна.
Тав. Гол нэрийн бүтээгдэхүүний импорт, экспорт тогтвортой өссөн. Оны эхний хагаст Хятадын механик болон цахилгаан бараа бүтээгдэхүүний импорт экспортын хэмжээ 9.72 их наяд юаньд хүрч, 4.2 хувиар нэмэгдэж, Хятадын гадаад худалдааны импорт экспортын нийт үнийн дүнгийн 49.1 хувийг эзэлсэн юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт экспортын хэмжээ 1.04 их наяд юань болж, 9.3 хувиар нэмэгджээ. Мөн хугацаанд хөдөлмөр их шаарддаг бүтээгдэхүүний экспортын хэмжээ 1.99 их наяд юаньд хүрч, 13.5 хувиар нэмэгдэж, нийт экспортын үнийн дүнгийн 17.8 хувийг эзэлж байна. Түүхий нефть, байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний бүтээгдэхүүн нийт 1.48 их наяд юань импортолсон нь 53.1 хувиар нэмэгдэж, нийт импортын үнийн дүнгийн 17.1 хувийг эзэлсэн юм.
Ер нь Хятадын гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ эхний хагас жилийн байдлаар хүчтэй сэргэж, эхний улирал жигд эхэлж, 05-р, 06-р сард 04-р сарын өсөлтийн хурд буурах хандлага хурдан сэргэж, жилийн туршид гадаад худалдаа тогтвортой, чанар сайжрах бат бөх суурийг тавьсан байна. Одоогийн байдлаар цар тахал болон олон улсын орчин улам хүндэрч, ээдрээтэй болж, Хятадын гадаад худалдааны хөгжилд зарим нэг тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйлүүд тулгарч, тогтвортой байдлыг хадгалах, чанарыг сайжруулахад ихээхэн дарамт байсаар байна. Гэсэн ч Хятадын эдийн засгийн тогтвортой, хангалттай чадавхитай, урт хугацаанд хөгжих суурь нь өөрчлөгдөөгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Улс орны эдийн засгийг тогтворжуулах багц бодлого, арга хэмжээнүүд хэрэгжиж, ажил, үйлдвэрлэл хэвийн явагдаж эхэлснээр Хятадын гадаад худалдаа тогтвортой өсөлттэй хэвээр байх төлөвтэй байна.
