solongonews
Ван И Афганистан дахь Талибаны улс төрийн хорооны дарга Барадартай уулзав
2021-07-29 10:27
Ван И Афганистан дахь Талибаны улс төрийн хорооны дарга Барадартай уулзав

 Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И  07-р сарын 28-нд хятад улсад албан ёсны айлчилалт хийж байсан Афганистан дахь Талибаны улс төрийн хорооны дарга Абдул Гани Барадар нартай Тяньжинд уулзсан байна. Афганистаны талибаны  шашны хороо болон суртал ухуулгын хорооны хариуцлагатай албаны Абдул Гани Барадартай хамт айлчилж байгаа юм.  

Ван И:

- Хятад бол Афганистаны хамгийн том түнш юм. Афганистаны бүрэн эрхт байдал, Афганистаны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг үргэлж хүндэтгэн үздэг, Афганистаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг үргэлж баримталдаг. Бүх Афганистаны ард түмэнд чиглэсэн найрсаг бодлого баримталдаг. Афганистан бол Афганистаны нийт ард түмнийх бөгөөд Афганистаны ирээдүй, хувь заяа Афганистаны ард түмний гарт байх ёстой гэсэн байна.

Ван И:

- Афганистаны талибан бол Афганистан дахь цэрэг, улс төрийн гол хүчин бөгөөд Афганистанд энх тайван, сэргээн босголтын үйл явцад чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна. Афганистаны талибан улс орон, үндэстний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, энх тайвны яриа хэлэлцүүлгийн тугийг өндөрт өргөж, энх тайвны зорилтыг тавьж, эерэг дүр төрхийг бий болгож, хүртээмжтэй бодлого баримтална гэж найдаж байна гэж хэлэв.

Барадар Хятадад айлчлах боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр:

- Хятад улс үргэлж Афганистаны ард түмний найдвартай, сайн түнш байсаар ирсэн бөгөөд Афганистан дахь энх тайвны үйл явцад Хятад улс шударга, идэвхтэй үүрэг гүйцэтгэсэнд талархаж байна гэж хэллээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл