Ч.Цогтнаран гуай 30 гаруй улс орны хориод хэлний, 800 гаруй хэвлэлийн 1000 гаруй “Монголын нууц товчоон”-ыг цуглуулжээ. Тэрээр олон жилийн турш цуглуулан хураасан ном нь олны хүртээлийг олж, угсаа үндэстнийхээ бахархалд гэрэл гэгээ нэмэрлэх хүсэл бодлоор харь, өөрийн хэлээр хэвлэгдсэн “Монголын нууц товчоон”-ы бар хэвлэл болон холбогдох ховор чухал материалыг нэгтгэн танилцуулсан “Монголын нууц товчооны цуглуулга толилуулаа” хэмэ эх уг бүтээлээ хэвлүүлсэн юм.
Тус номдоо харь үндэстэн ба монгол үндэстний эрдэмтэн мэргэдийн “Монголын нууц товчоон”-д анхаарлаа яаж хандуулж ирсэн тойм байдлыг тусган харуулсны зэрэгцээ Монголын өндөрлөгийн нүүдэлчин түмний түүх, хэл, утга зохиол, нийгэм, хүн судлал, улс төр, арилжаа худалдаа, цэргийн явдал, гүн ухаан, анагаах ухаан зэрэгт холбогдох асуудлыг нарийвчлан судлахад ховор нандин материал хангасан “Монголын нууц товчоон”-ыг эрдэмтэн мэргэдээс ямар төвшинд яаж судалсан тухай танилцуулсан байна.
