Хятад, Африкийн иргэд хоорондын 5-р форум 23-нд Чэндүд болов. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин уг форумд баярын цахилгаан илгээв.
Ши Жиньпин хэлэхдээ: Хятад, Африкийн иргэд хоорондын 5-р форум болж буйг тохиолдуулан би ХКН, Хятадын засгийн газар, Хятадын ард түмэн жич өөрийнхөө нэрийн өмнөөс тус форумд халуун баяр хүргэж, хуралд оролцож байгаа Африкийн орнуудын удирдагч хийгээд олон салбарын хүмүүсийг чин сэтгэлээсээ угтаж байна гэжээ.
Ши Жиньпин тэмдэглэхдээ: Хятад, Африкийн иргэд хоорондын форум бол Хятадын ард түмэн болон Африкийн ард түмэн хоорондын чухал гүүр юм. 2011 оны 08-р сард байгуулагдсанаас хойш тус форум "Иргэд хоорондын найрсаг байдлыг зузаатган, бодит хамтын ажиллагааг ахиулж, дэлхийн энх тайвныг урагшлуулна" гэсэн Хятад, Африкийн иргэд хоорондын найрсаг байдлын гурван зарчмыг баримталж, идэвхтэй ахицад хүрч, механизмжүүлэхийг биелүүлж, Хятад Африкийн иргэд хоорондын найрсаг солилцоо, хамтын ажиллагааг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэв гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: Энэ удаагийн форум "Иргэдийн хүчнийг төвлөрүүлж, Хятад, Африкийн найрсаг итгэлцлийг ахиулъя" уриан дор болж байна, энэхүү форум Хятад, Африкийн иргэдийн найрсаг харилцаа хийгээд хамтын ажиллагааг дорвитой урагшлуулах нь зайлшгүй юм. Олон бүгд үзэл санаагаа солилцон, туршлагаа хуваалцаж, нийтлэг ойлголтоо төвлөрүүлж, Хятад, Африкийн иргэдийн найрсаг хамтын ажиллагаанд санал бодлоо өргөж, Хятад, Африкийн нэн нягт хувь заяаны хамтын цогц байгуулахад шинэ хөдөлгөгч хүч сэлбэн, иргэдийн бат бэх үндэс суурь тавихыг хүсэж байна. Хятад, Африкийн иргэд хоорондын 5-р форум төгс амжилттай болохыг ерөөе гэжээ.
