solongonews
XI удаагийн засмал замын унадаг дугуйн тэмцээн боллоо
2017-05-31 22:56
XI удаагийн Сайрам нуурын засмал замын унадаг дугуйн тэмцээн боллоо.

XI удаагийн Сайрам нуурыг тойрсон засмал замын унадаг дугуйн уралдаан Шиньжяны Бортал монгол өөртөө засах жөүд 5 дугаар сарын 30-ны үдээс өмнө зохион байгуулагджээ. Уралдаанд Хятад улсын дотоод гадаадын 31 багийн 171 тамирчин оролцсон байна.

 

Тухайн өдрийн уралдаан Бүлээнбулаг буюу Вэньчюань шяниас эхэлж, Сайрам нуурын зүүн хаалга хүртэл уралдсан бол замын нийт урт нь 76 километр байсан аж.   

Хятад улсын RTS багийн тамирчин Туулхангай, Төгөлдөр нар ялагч болж, Шиньжяны Хуа-Нань багийн тамирчин Баасанхүү, Мягарсүрэн нар хоёрдугаар байранд орсон бол Ятачи багийн тамирчин Шюй Шиньлин гуравдугаар байранд орсон байна.

Жил бүр хэвлэл мэдээллийнхэн болон нийгмийн бүх салбарын анхаарлыг татдаг энэхүү уралдаан нь Шиньжяны спортын салбарын брэнд болсон бөгөөд мөн Шиньжяны Бортал жөүгийн аж ахуй нийгмийн хөгжлийн ололт амжилт, аялал жуулчлалын гайхамшгийг харуулсан брэнд болсон байна.      

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл