solongonews
ӨМӨЗО олон улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдрийг тэмдэглэв
2019-03-16 21:14
ӨМӨЗО олон улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдрийг тэмдэглэв.

ӨМӨЗО-ы Зах зээлийн хяналт удирдлагын товчоо болон Хэрэглэгчдийн нийгэмлэг хамтран олон улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдрийг 03-р сарын 15-ны өдөр Өвөр Монголын Хурал үзэсгэлэнгийн төвд тэмдэглэв. 

Энэ удаагийн үйл ажиллагаа нь “Итгэл нь хэрэглээг илүү найдвартай болгох” гол сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, дүрэм тогтоолоо дагаж, итгэлээ нэмэгдүүлж, хэрэглэгчдийн ухамсар, хууль ёсны эрхээ хамгаалах чадварыг дээшлүүлж, үнэнч итгэлтэй зарчмыг даган үр ашгаа нэмэгдүүлэхийг зорьсон байна. Мөн 2018 оны “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан арван содон хүн”, байгууллага хамт олныг шагнан урамшуулсан байна.

Төрийн явдлын хорооны хөгжлийг судлах төвийн судалгааны хүрээлэн, Хятад улсын хэрэглэгчдийн нийгэмлэг, ӨМӨЗО-ы Зах зээлийн хяналт удирдлагын товчооны захирал үйл ажиллагааны үеэр илтгэл тавьжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://m.hulug.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл