solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян Бээжинд Германы канцлер Ангела Меркелтэй видео уулзалт хийв
2020-06-12 09:21
Ерөнхий сайд Ли Кэчян Бээжинд Германы канцлер Ангела Меркелтэй видео уулзалт хийв.

Зургаадугаар сарын11-нд Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Бээжинд Германы канцлер Ангела Меркелтэй видео уулзалт хийв.

Ли Кэчян хэлэхдээ: Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины халдвар Хятад, Германы харилцаа хийгээд хамтын ажиллагаанд дайралт болов. гэвч хоёр талын хамтын ажиллагаа үргэлжлэн урагш хөгжих болно. Герман улстай халдварын эсрэг тэмцэх солилцоо хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хоёр орон олон талт үзлийг хамтдаа хамгаалж, худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй дөхөм болгохыг ахиулах ёстой. Хятад улс нээлттэй байдлаа улам өргөжүүлж байна, олон орны аж ахуйн нэгж Хятадад хөрөнгө оруулах явдалд бизнесийн сайн сайхан орчноор хангахад бэлэн байна. Хятад, Герман харилцан нээлттэй байдлаа өргөжүүлж, хүмүүс харилцан ирж очих "дөхөм дөт зам суваг"-аа сайтар ашиглаж, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа болон ажил үйлдвэрлэлээ сэргээхэд тус дөхөм үзүүлж, үйлдвэрлэл хангалтын гинжин хэлхээний аюулгүй тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах ёстой гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл