solongonews
Ли Кэчян Польшийн ерөнхий сайдтай уулзав
2019-04-13 21:39
Орон нутгийн цагаар 04-р сарын 12-ны үдээс өмнө Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Дубровник хотноо “Хятад-Зүүн Европын орнуудын 16+1-ийн удирдагчдын VIII уулзалт”-д оролцож буй Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкийтэй уулзжээ.

Ли Кэчян: - Польш бол Төв зүүн Европын чухал нөлөөтэй орон. Польштой байгуулсан харилцаагаа Хятад улс маш чухалчлан, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, стратегийн зөвшилцлөө гүнзгийрүүлэн, хоёр талын харилцааг шинэ амжилтад хүргэхэд бэлэн байна. Хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын зохицуулалтыг эрчимжүүлж, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, иргэний агаарын тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийг хүсэж байна. Польш улсаас шилдэг чанарын бараа бүтээгдэхүүн импортлохоо нэмэгдүүлэхэд Хятад улс бэлэн бөгөөд Польшийн аж ахуйн нэгжүүд Хятад улсад ажиллахыг сайшаан дэмжинэ гэжээ.

Матеуш Моравецкий: - Польш Хятадын харилцаа түргэн хөгжиж, хамтын ажиллагааны цар хүрээ тасралтгүй өргөжин тэлж байна. Польш улс олон орнуудын аж ахуйн нэгжид шударга хандсаар ирсэн бөгөөд Хятад улсын аж ахуй нэгж Польшид хөрөнгө оруулахыг дэмжиж, хоёр орны аж ахуйн нэгжүүд гүнзгий хамтран ажиллахаар дамжин Польш Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны шинэ хуудсыг сөхөхийг хүсэж байна. Түүнчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, гэр ахуйн тавилга хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн, дэд бүтцийн бүтээн байгуулалт, тэнгисийн аялал болон соёлын салбарын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гаргахыг хүсч байна. 16+1-ийн хүрээнд Хятад улстай гуравдагч зах зээлийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, 16+1-ийн хамтын ажиллагааг урагшлуулахад бэлэн байна гэжээ.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл