solongonews
Хай Көү хот бохир ус цэвэрлэгээний хамгийн үлгэр жишээ хот боллоо
2019-06-13 10:47
Хай Көү хотыг бохир ус цэвэрлэгээний хамгийн үлгэр жишээ хотоор тодруулсан байна.

   Хай Нань мужийн Засаг захиргааны төв Хай Көү хотыг бохир ус цэвэрлэгээний хамгийн үлгэр жишээ хотоор тодруулаад байна. Хай Нань мужийн Өдрийн сонинд мэдээлснээр Эрүүл мэнд, экологи, төсвийн санхүүжилтийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд хяналт шалгалт явуулсны дараа Хай Көү хотод ийм статус олгосон байна.

Шинэ статус олгохын сацуу эрх баригчид тус хотод 400 сая юань буюу 58 сая ам.долларын урамшуулал бүхий шагнал олгохоор шийдвэрлэжээ.

Хай Көү хотын Засаг захиргааны төвийн цогц арга хэмжээнүүдийг арвин ургацтай бусад бүс нутагт нэвтрүүлэх нь зүйтэй юм гэж орон нутгийн мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Хай Көү хотын засаг захиргаа эрх баригчид,  үйлдвэрлэгчид, олон нийтийн хүчин чармайлтыг нэгтгэж чадсан, сайн тогтолцоог бий болгож чадсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Хай Нань мужийн өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл