solongonews
Гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын бондыг худалдан авсаар байна
2022-01-10 17:40
Гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын бондыг худалдан авсаар байна

    Хятадын хөрөнгийг хуваарилах нь ирээдүйн өсөлтөд хөрөнгө оруулалт хийж байгаа явдал юм. Хятадын Ардын банкны Шанхай дахь төв газраас 01-р сарын 10-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2021 оны 12-р сарын эцсийн байдлаар гадаадын байгууллагууд банк хоорондын зах зээлд 4 их наяд юаний бонд эзэмшиж байгаа бөгөөд 2020 оны 12-р сарын эцсийнхтэй харьцуулахад гадаадын байгууллагууд эзэмшиж буй хөрөнгөө 750 орчим тэрбум юаниар нэмэгдүүлсэн юм. Төрийн сангийн бонд болон бодлогын санхүүгийн бонд нь гадаадын байгууллагуудын хамгийн сонирхолтой зүйл болох бөгөөд нийт өрийн эзэмшлийн 90 орчим хувийг эзэлдэг. Энэ нь Хятадын эдийн засагт гадаадын байгууллагуудын итгэл, хүлээлтийг бүрэн харуулж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл