
Хятадын Ардын Банкнаас энэ сарын 8-ны өдөр гаргасан тайланд:
Зах зээлд "Валютын ханшийг чөлөөтэй байлгаж, орон сууцны үнийг тогтвортой болгох" эсвэл "Орон сууцны үнийг чөлөөтэй байлгаж, валютыг тогтвортой болгох" гэсэн яриа тийм ч сайн арга биш, валютын бодлогын талаас нь авч үзвэл зангилаа нь үргэлжлэн эрүүл тогтвортой, дундыг баримталсан валютын орчин бий болгох шаардлагатай гэсэн байна.
Төв банкны гуравдугаар улирлын валютын бодлогын гүйцэтгэлийн тухай тайланд:
"Эдүгээ Хятадын эдийн засаг, санхүү дээд хэмжээнд даяарчлагдаж байна. Макро эдийн засгийн бодлогыг нээлттэй болгосон нөхцөлд валютын бодлого нь олон улс хоорондын хөрөнгийн үнийн хүчтэй харьцаа болон валютын ханшийн хатуу хязгаарлалттай тулгарч байна" гэж дурьдав.
