solongonews
Хятадын коммунист нам байгуулагдсан өдөр
2017-07-02 22:57
Хятадын коммунист нам 1921 оны 7-р сарын 23-ны өдөр Анхдугаар удаагийн бүх Хятадын төлөөлөгчдийн хурлыг Шанхай хотноо нууцаар зохион байгуулсан байна. Хурлаар мөн Хятадын коммунист нам

 

        Хятадын коммунист нам 1921 оны 7-р сарын 23-ны өдөр Анхдугаар удаагийн бүх Хятадын төлөөлөгчдийн хурлыг Шанхай хотноо нууцаар зохион байгуулсан байна. Хурлаар мөн Хятадын коммунист нам албан ёсоор байгуулагдсаныг мэдэгдсэн байдаг. Гэвч чухам яагаад 7-р сарын 23-нд хийсэн хурал атал 7-р сарын 1-нийг Хятадын коммунист нам байгуулагдсан өдөр болгосон бэ? Энэ нь тухайн үеийн түүхийн нөхцөл байдалтай холбоотой. Хятадын коммунист нам байгуулагдсаны дараах хэсэг хугацаанд нууцаар хувьсгал хйиж байснаас болж, Анхдугаар удаагийн хуралд оролцсон хүмүүс ердөө 7-р сарын зуны улиралд хийснээ санаж байгаа аж. 7-р сарын 1-ны өдрийг Хятадын коммунист нам байгуулагдсан өдөр гэж анх удаа дурдсан хүн нь төрийн удирдагч Мао Зэдүн юм. 1938 онд Мао Зэдүнгийн бичсэн “ Удаан даамгай дайны тухай өгүүлэх нь” гэсэн өгүүлэлд “Энэ оны 7-р сарын 1 нь Хятадын коммунист нам байгуулагдсаны 17 жилийн ой тохиож байна ”гэж бичсэн байна. 1941 оны 6-р сарын 30-ны өдөр Намын төв хороо “Хятадын коммунист нам байгуулагдсаны 20 жилийн ой, Японы эсрэг тэмцэх дайны дөрвөн жилийн ойг тэмдэглэх заавар”-т “Энэ оны 7-р сарын 1-ний өдрийг Хятадын коммунист нам байгуулагдсаны 20 жилийн ой, 7-р сарын 7-ны өдөр нь Японы эсрэг тэмцсэн дайны дөрвөн жилийн ой болж байна” гэж дурдсан нь түүхийн бичиг материалд 7-р сарын 1-нийг Хятадын коммунист нам байгуулагдсаныг тэмдэглэх өдөр гэж албан ёсоор тогтоосон болно. Намын түүхийн судлаачид буюу холбогдох түүхийн материалаар намын анхны хурлыг 1921 оны 7-р сарын 23-ны өдөр зохион байгуулсныг баталсан боловч нам байгуулагдсан өдрийг өөрчлөөгүй юм байна.     

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл