2019 оны НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн чуулган энэ сарын 02-нд Мадридад нээгдлээ. Хятадын экологи байгаль орчны яамны Цаг уурын өөрчлөлтийн газрын дэд дарга Лү Шиньмин хурлын үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа:
- Хятад улс хөгжиж буй хамгийн том орны хувьд олон талт үзлийг ямагт дэмжиж, улс орныхоо бодит байдалд тулгуурлан, амлалтаа 100 хувь биелүүлж байна. Хятад улс цаг уурын олон талт үйл хэрэгт идэвхтэй бүтээлчээр оролцож, бусад талуудтай хамт хурлыг бүрэн дүүрэн амжилттай болгоно гэж хэллээ.
Тэрээр:
- Энэ удаагийн цаг уурын өөрчлөлтийн чуулган бол урьдыг залгамжилж ирээдүйг нээсэн чухал хурал юм. Хятадын төлөөлөгчид энэ хуралд дөрвөн талын асуудалд анхаарал тавьж байна гэж хэлэв.
Ле Шиньмин:
- Ганц талт үзэл дэлхий нийтийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх итгэл найдварыг ноцтой хохироолоо. Эцэстээ дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаанд маш их хохирол учруулах болно гэж хэлсэн байна.
