solongonews
Цөлжилт нь жилд нэг Ирланд газрыг залгиж байна
2014-12-17 16:34
Цөлжилт нь хүн төрөлхтний хөгжил дэвшилд хамгийн их гамшиг болж байна.

Бөмбөрцгийн цөлжилтийн талбай 38 сая квадрат километр тэлж, нэг тэрбум гаруй хүн ардын амьдрал цөлжилтийн эвдрэлд нэрвэгдсэн буюу 110 улс орнуудад газрын доройтлын аюул нүүрлээд байна. Жилд 5-7 квадрат километр бүхий газар нутаг үгүй болж, үгүй болж байгаа газрын хэмжээ нэг Ирландтай тэнцэж байна. Цөлжилт болон газрын доройтол нь жилд 42 тэрбум юаний эдийн засгийн хохирол учруулж байгаа. Эдгээр өгөгдлийг НҮБ-ын Байгаль орчны төлөвлөлтийн газраас хангасан ба үүнээс бид цөлжилт нь хүн төрөлхтний хөгжил дэвшилд хамгийн их гамшиг болж байна гэдгийг олж мэдэж болно.
Цөлжилт нь өөр бусад байгаль орчны асуудалтай адилгүй бөгөөд хүн төрөлхтний оршин тогтнож буй газар нутгийг шууд залгиж байна. Дундад улсын хойд бүс нутаг, баруун хойд бүс нутаг, зүүн хойд бүс нутгийн 12 хэсэг элсэн цөл нь Дундадын хойд бүс нутгийн түмэн газрын элсэн шугамыг бий болгожээ. Шар газрын өндөрлөг газрыг багтаасан Дундад улсын хэмжээний элсэн цөл жич цөлжилтийн газрын талбай 1.533 сая квадрат километрт хүрч, Дундадын нийт газар нутгийн 15.9%-ийг эзлэв. Цөлжилтийн бүсэд газар тариа эрхлэх нөхцөл байдал нь хүрэлцэхгүй, эдийн засгийн үндэс нь сул дорой байдгаас Дундад улсын 60%-аас дээших ядуу буурай тосгон бүр энэхүү бүсэд оршин амьдардаг ба цөлжилт болон ядуурал нь сүүдэр шиг бие биенээ дагаж байлаа.
 
      Хөвчийн элсний 25 жилийн хувиралт
Машинаар Бээжингээс барууншаа 800 газар аялахад Өвөр Монголын баруун өмнө хэсэгт байрладаг Хөвчийн элсэнд хүрдэг. Хөвчийн элс бол Дундад улсын 7 дахь том элс буюу ерөнхий талбай нь 18.6 мянган квадрат километр, их салхи босохоор эндэхийн элсэн шуурга нэг шөнийн хугацаанд Бээжин хотод дэгдэн ирдэг юм байна.
1988 оноос өнөөг хүртлэх 25 жилийн хугацаанд Хөвчийн элсний засалт эрчимтэй явагдаж, Хөвчийн элсэн дэх анхны элсний авто замын дагуух бүсийг засан өөрчилж, улмаар аж ахуйн нэгжүүд авто замын сүлжээ байгуулсан ба авто замын хоёр хажуугаар өвс мод тарьж, ойжуулсан төдийгүй ус, цахилгаан хангасан байна. Тэрээр элсний захаар том цар хүрээтэй хиймэл ой, хээр ургуулсан буюу 242 км урт цөлжилтийн эсрэг экологийн халхавч байгуулж, шинэ ой хээрийг хамгаалсан байна. Өнгөрсөн жилүүдэд тарьсан бургас болон улиас нь гурван метр гаруй өндөртэй ургаж, экологийн хамгаалалтын ханыг бий болгосон байна. Харин хамгаалалтын ханын дотор нь хиймэл хээр болон хээр тал сунган үргэлжлүүж том цар хүрээтэй хээр талын бүсийг бүрдүүлэв.
Ургамал бүрхэц тогтвортой болж, хөрсний чанар амжилттай өөрчлөгдсөн ногоон зүлгэн дээр И Ли нөөц баялгийн групп экологийн засан сэргээх ажлыг чухалчлан, нялх мод ургуулж, элсний хөдөө аж ахуйг хөгжүүлж, элсний аж үйлдвэрийн парк байгуулан, онцлогт элсний аж ахуйг хөгжүүлж байна. Одоогоор И Ли нөөц баялгийн группийн ойжуулалтын талбай 5153 квадрат километрт хүрч, элсийг засан сайжруулсан талбай 10 мянган квадрат километр болов.
Энэхүү цөлжилтийг зассан үр бүтээмж нь илэрхий байлаа. Өнгөрсөн үед Хөвчийн элсэн шуурга жилд 10-аад удаа босдог байсан бол одоо багасаад 3-5 удаа л босох болсон байна. Цөлжилтийн бүсийн хур тунадасны хэмжээ өнгөрсөн үеэс 70 мм байснаасаа одоо 300 мм болж нэмэгдсэн байна. Үүнээс гадна олон жилийн турш устсан чоно, үнэг, хун галуу, зэрлэг тахиа, зэрлэг туулай, заг, тооройн мод зэрэг 100 гаруй зэрлэг араатан ургамал цөл руу буцсан ба үргэлжлэн нэмэгдэж байна.
Гадаргуу дахь элс нь тогтоогдсон ба ургамлаар хучигдсанаар хэдэн сая га элсний гадаргуу дээр хэдэн см зузаантай өнгөн хөрс тогтож, тариалах нөхцөлийг бүрдүүлжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Хөвчийн элсний экологийн системийн үнэ цэнэ нь 25 жилийн өмнөх сөрөг өсөлтөөсөө 30.591 тэрбум юаньд хүрч, дахин хөрөнгө оруулахгүй байсан ч уг сэргээсэн зассан бүс нь цаашид экологийн тэнцвэрт байдлаа хадгалсаар байх ажээ.

 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл