Шаньдун мужийн Линьи хотын Танчэн шяний тариаланчид улаан буудай хураах улиралд улаан буудай, будаа зэрэг ургацын сүрлийг хатааж, ариутган шувууны үүр зэрэг гар урлалын зүйл хийж худалдах болжээ. Энэ нь сүрэл шатаахаас үүдэлтэй байгаль орчны бохирдлыг бууруулахаас гадна тариачдын орлогыг нэмэгдүүлж байна.
Нөхцөл байдалд тохируулан орон нутгийн засаг захиргаа хөдөө орон нутгийн арилжааны банкуудын санхүүжилтийг зохицуулж, сүрэл сүлжмэлийн хоршоо байгуулахад дэмжлэг үзүүлж, сүлжээний платформоор дамжуулан эрэлт нийлүүлэлтийн мэдээллийг гаргажээ. Одоогийн байдлаар 10 гаруй тосгонд 10 мянга гаруй мэргэжлийн тариачин тариалангийн сүрэл нэхэх, боловсруулах үйлдвэрлэл эрхэлж байгаа юм.




