solongonews
Хятадын гадаад худалдааны экспортын хэмжээ 04-р сард 1.41 их наяд юаньд хүрчээ
2020-05-08 09:36
Хятадын гадаад худалдааны экспортын хэмжээ 04-р сард 1.41 их наяд юаньд хүрчээ.

Хятадын Гаалийн ерөнхий газраас 07-ны өдөр гаргасан статистик мэдээллээс харахад, Хятадын гадаад худалдааны экспортын нийт хэмжээ 04-р сард 1.41 их наяд юаньд хүрч, 8.2 хувиар нэмэгдсэн байна. Хятадын эхний улирлын бараа бүтээгдэхүүний экспорт нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 11.4 хувиар буурсан боловч 04-р сард нэмэгдэх хандлагатай болсон байна.

Тодруулбал, 04-р сард Хятадын гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 2.5 их наяд юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар бага зэрэг буурсан байна. Үүний дотор экспортын хэмжээ 1.41 их наяд юань буюу 8.2 хувиар нэмэгдэж, импортын хэмжээ 1.09 их наяд юаньд хүрч,10.2 хувиар буурчээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл