solongonews
Ү Юань шянь хөдөө тосгоны цахим худалдааг хөгжүүлж байна
2017-07-19 11:18
1947 оны 5-р сарын 1-нд ӨМӨЗО байгуулагдаж, Хятадын Үндэстний цөөнхүүдийн өөртөө засах байгууламжийн шинэ түүхийг эхлүүлжээ.

        70 жилийн туршид ӨМӨЗО-ны бүх үндэстэн, ястнууд намын үндэстний төрийн бодлогын удирдлага дор хамтдаа хөгжиж, нийгмийн бүх салбарт ололт амжилт гаргажээ. Манай радиогийн сэтгүүлчид Өвөр Монголын аймаг, хотуудад очиж, Өвөр Монголын хөгжил, өөрчлөлттэй танилцсан юм. 

        ӨМӨЗО-ны Баяннуур хот үржил шимтэй хөрс, нэн таатай цаг агаар, ашигт малтмалаараа алдартай. Харин өнөөдөр хөдөө аж ахуй, газар тариалангийн эдгээр бүтээгдэхүүн интернэт хэмээх цаг үеийн хөгжлийг дагаж, улаан буудайн талбайд цахим худалдааны шууд нэвтрүүлгийн аргаар гурил худалдаж, хүлэмжид жимсээ худалдан, Баяннуур хотын хөдөө аж ахуйн хөгжил "Интернэт+" цаг үед орсныг илтгэж байна. Сэтгүүлч Баяннуур хотын Ү Юань шяний  цахим худалдааны Бортохой паркт очиж, "Интернэт +хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн"-ий хөгжлийн тухай сурвалжиллаа.

Сайтаар гурил худалдаж байгаа тухайд:

- Одоо би та бүхэнд гурил зуурч үзүүлье, миний зуурч буй энэ гурил банш, бууз, гурилтай шөлөнд зориулсан гурил. Бид зөвхөн усаар зуурч байгааг та бүхэн харж байна.

Иймэрхүү маягаар бизнес эрхлэгч энэ паркт олон бий гэж Бортохой паркийн албаны хүн Шинь Ибин хэлсэн юм.

    "Тэдний шууд нэвтрүүлэг гагцхүү паркаар хязгаарлагдахгүй, тариан талбай, хөдөө нутгийн хаана нь ч хийдэг. Гурил борлуулагчид бүтээгдэхүүнээ тариан талбай дээр, жимсний худалдаачид хүлэмжээсээ шууд нэвтрүүлэг хийх нь илүү сонирхолтой, хүмүүст итгэл төрүүлж, борлуулалт нь ч сайн байдаг" гэж ярьлаа. 
Шууд нэвтрүүлгээр борлуулах нь шинэ үзэгдэл биш болсон. Зарим брэнд "Олны танил хүмүүс+шууд нэвтрүүлэг"-ийн аргаар борлуулалтын шинэ рекорд тогтоож байна. Энэхүү арга хэлбэрийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтад өргөн ашигласнаар хэрэглэгч, тариачдын хооронд итгэлцэл бий болж, Бортохой паркийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулах шинэ арга хэлбэр болж байна. Цахим худалдааны компаний мэргэжилтэн Ван Жүйфү тариан талбайдаа нэг цагийн турш шууд нэвтрүүлсний дүнд түүний гурилын борлуулалтын хэмжээ 145 мянган юаньд хүрсэн байна. Тэрээр:

- Буудайн талбайгаас шууд нэвтрүүлэг хийж, хүмүүст буудайн ургацыг бүх талаар харуулан нар, хур нь тэнцсэн, өдөр шөнийн агаарын дулааны зөрөө их байгаа болон шөнийн сэрүүнд ургамлын өсөлт удааширч, өдрийн наранд уураг шим нь үр тариандаа уусан шингэдэг зэргийг танилцуулах боломжтой байдаг. Мөн ургацын үүсэл гарлаас нь эхлэн сайн танилцуулж, залуусын худалдан авах дур сонирхлыг нэмэгдүүлдэг юм гэж ярьсан юм.

2015 онд байгуулагдсан Ү Юань шяний цахим худалдааны Бортохой парк Өвөр Монголын цахим худалдааны анхны индэр юм. Цахим худалдааны энэ сайт Ү Юань шяний орон нутгийн эдийн засгийн хөгжлийг сайжруулж, ядуу өрхүүдийг ядуурлаас ангижрахад шууд буюу дам дэмжлэг үзүүлсэн байна. Сүүлийн 2 жилд тус паркт цахим худалдааны 220 өрх, аж ахуй эрхлэгч 94 байгууллага суурьшиж, 2000 гаруй хүнийг ажлын байраар хангасан байна.

 

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл