solongonews
”Жаргалтай амьдралын хурай-Чинээлэг нийгмийн уриа” сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2020-08-24 23:32
”Жаргалтай амьдралын хурай-Чинээлэг нийгмийн уриа”

"Жаргалтай амьдралын хурай-Чинээлэг нийгмийн уриа" сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанхад хотоос эхэллээ. Энэхүү арга хэмжээг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас санаачлан, Өвөр Монголын Талын дуу хоолой радио хариуцан зохион байгуулж байгаа юм. Хамтарсан сурвалжилгын арга хэмжээнд Синьхуа кирилл сайт, Хятадын төв телевизийн кирилл сайт, Хятадын Олон улсын радио, Өвөр Монголын Одон телевиз, Өвөр Монголын Солонго мэдээллийн төв, Өвөр Монголын Талын дуу хоолой Радиогийн нийт 12 сэтгүүлч оролцож байгаа бөгөөд Өвөр Монголын зүүн бүс орны ядуурлыг бууруулж, чинээлэг нийгмийг бүтээн байгуулж байгаа ажилтай танилцаж мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэх болно.

Энэ удаагийн арга хэмжээ нь 08 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд Улаанхад хотын Харчин хошуу, Онгонууд хошуу, Тунляо хотын Найман хошуу, Зарууд хошуу, Хянган аймгийн Хорчин баруун гаран дунд хошуугаар явж сурвалжилга хийх юм.

Найруулагч: Б.Сүлд, Чүнь Янь
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл