Хятадын Төв радио телевизийн Олон улсын радио, Хятадын Радио телевизийн үндэсний газрын Дүрслэх урлагийн нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан уран зураг, уран бичлэгийн "Зохицол, ялгарал" цуврал үзэсгэлэнгийн Ши-Ань дахь үзэсгэлэн 06-р сарын 21-нд Шаньши мужийн Дашиншань хийдэд нээлтээ хийлээ. 6 хоног үргэлжлэх тус үзэсгэлэнд Хятад, Япон, Монгол, БНАСАУ, БНСУ зэрэг олон орны уран бүтээлчдийн уран бичлэг, уран зураг, тамга, сийлбэр зэрэг 150 гаруй бүтээлийг олон нийтэд үзүүлэх юм.

21-нд Хятад, Япон, Монгол 3 орны уран бүтээлчид, мөн Шааньши мужийннамын хорооны нэгдмэл фронтын газар, Шааньши мужийн захиргааны Гадаад харилцааны алба, Соёлын тэнхим зэрэг холбогдох салбарын 200 гаруй төлөөлөгч нээлттэй арга хэмжээнд оролцжээ.
Энэ удаагийн үзэсгэлэн буддын шашны уламжлал, "Нэг бүс нэг зам" санаачилгаар сэдэвлэсэн юм. Ши-Ань хот эрт цагт торгоны замын гараа, дэлхийн эдийн засаг, соёлын төв байжээ. Дашиншань хийдийг Тан улсын үед байгуулсан бөгөөд Япон, БНСУ зэрэг Азийн орнуудад одоо ч гэсэн нөлөөтэй том хийд билээ.

Тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын дараа Хятад, Япон, Монгол гурван орны уран бүтээлчид солилцоо хийж, авьяас чадвараа сорьсон байна.
Уран зураг, уран бичлэгийн "Зохицол, ялгарал" цуврал үзэсгэлэнг 2013 оноос эхлэн зохион байгуулснаас хойш Бээжин, Хүбэй мужийн Хуанган хот, Японы Токио, Осака, Киото, Монгол улсын Улаанбаатар хотод үзэсгэлэн гаргасан юм.



